Ц.Мөнхбаяр: Энэ төрийн нас дууссан

2019-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Монголын Үндэсний фронтоос энэ сарын 7-нд улс орныхоо бүрэн бүтэн байдал, алдагдаж, ард түмний эрх зөрчигдлөө  хэмээн жагсаал хийхээ  мэдэгдээд байна. Энэ талаар тэмцэгч Ц.Мөнхбаярын байр суурийг сонирхлоо. -Улс орны амьдрал хараад суухад  тэвчихийн аргагүй хүнд байдалд орлоо гэж үзсэн Монголын үндэсний фронтынхон жагсаал хийнэ гэлээ. Таны хувьд юу гэж үзэж байна? -Монголын үндэсний фронт улс орны нөхцөл байдалд  тодорхой дүгнэлт өгсөн. Ер нь бол Монгол Улсын оршихуйн үндэс, үнэт зүйл, манай өвгөд дээдсийн үлдээсэн өв соёл, төрт ёсны онолоор бол таван тусгаар тогтнол гэж нэрлэгдэж ирсэн үнэт зүйл нь  гадаад орчинд гадны заншлаач буюу тухайн үед Монголд ирж байсан Рубрик, Марко Поло нарын тэмдэглэлд үлдсэн байдаг. Түүнд юу гэж өгүүлсэн бэ гэвэл “Монголчууд нэг зүйл яриад, шийдээд байна,  “Төрийн дөрвөн тулгуурт онол” гэж яриад байх юм. Тэр нь тусдаа онол бололтой” гэсэн нь бий. Тэр бол “Хас төрийн  онол” буюу таван тусгаар тогтнол гэж нэрлэгддэг, дотроо ямар агуулгатай вэ гэвэл аливаа газар нутаг дээр хэсэг хүн тодорхой хугацаанд амьдарч, аж төрөх үйл явц дундаа өөрсдийн гэсэн ахуй, онцлог соёлоо бий болгож тогтоодог. Ахуй төр гэдэг нь тийм учиртай. Тэгвэл түүнд  тулгуурласан өөрийн гэсэн өв соёл, түүх бүтээгддэг. Үүнийгээ зохицуулах, газар нутгийн баталгаатай байдал, тайван амгалан орших, түүн дээр амьдарч байгаа хүмүүсийн хоорондын харилцаа, онцлог, үндэстэн болж бүрэлдэж буй үйл явц, зүй тогтол, өөрийн гэсэн онцлог ахуй, түүн дээр бий болсон түүх, соёл, ёс заншлын уялдаа холбоог хангах зорилготой төрөө байгуулж эхэлсэн. Тэр нь түрүү үе буюу орчин цагийн түүхийн бус аргын ухагдахуунаар бол хэдэн мянган жил явж ирсэн зүй тогтлын тухай ойлголт юм. Үүнийг өвгөд дээдэс маань олон мянган жил  судалж, таньж мэдээд өөрсдийн гэсэн онолоо тогтоосон нь “Хас төрийн онол” гэж явж ирсэн. Төр ёсны түүх ийм. Бид өнөөдөр тэр онол дээрээ очих ёстой болж байна. Улс орны тусгаар тогтнол, улс оршихуйн үндэс болсон бүх тулгуур зарчим, үнэт зүйлс алдагдсан, гээгдсэн, үгүйсгэгдсэн, юу нь мэдэгдэхээ байсан ийм түгшүүртэй цаг үед бид тулж ирээд байна. -Тэгвэл үүнээс гарах гарц гаргалгааг та юу гэж харж байна? -Аливаа юмс үзэгдэл, тодорхой цаг хугацаа, жам ёсны хэмжээтэй байдаг. Үүн дээр би төрийн тухай ойлголтыг ярих ёстой гэж үзэж байна. Төр байгуулах үйл явц, тухайн төр тогтох үйл явц бүхэн өөрийн гэсэн хугацаа, өөрийн гэсэн  настай.   Өөрөөр хэлбэл, төр настай байдаг. Тиймээс нэг төрөөс нөгөөд шилжих үйл явц нь бүтэн эргэлт өөрчлөлт, шинэчлэлийн шатан дахь шинж чанарыг агуулж явдаг. Өнөөдөр энэ төрийн нас дуусах шат руугаа орсон нь тодорхой болсон. -Жишээлбэл? -Өөрөөр хэлбэл, төрийн алтан аргамж буюу монгол төрийн дөрвөн тулгуурт бодлого, газар нутгийн бүрэн бүтэн байдал, монгол хүний эзэн эрхийг баталгаажуулах, монгол ахуйгаа бататгах, Монголын өрлөг их түүх, өв соёлоо уламжилж явах энэ зарчим бүгд алдагдсан. Төрийн алтан аргамж алдарсан. Тэгэхээр ийм болсон үед төрийн нас дуусдаг учиртай. Тэгэхээр өнөөдөр төрд байгаа хүмүүсийн үг үйлдэл, оффшор, ЖДҮ, 60 тэрбум гэхчлэн бусад ёс бус  үйлдлүүд  энэ төрийн нас дууссаныг харуулж байна. Шинэ тогтолцоо, шинэ төр рүүгээ монголчууд шуударч, сэтгэл хоёрдохгүйгээр орох цаг ирчихээд байгаа. Энэ үндсэн дээр Монголын үндэсний фронт байгуулагдан  шийдлээ гаргаж, олон түмнийхээ эв нэгдлийг зангидан ажиллаж байна. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12