“Би монгол хүүхэд болж төрснөөрөө бахархдаг”

2019-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Улаанбаатар чуулгын хаалгаар ороход “Говь-Алтай аймгийн Бугат сум. Малчин Норов гуайн гэр” хэмээн зарлалаа. Тайз руу харваас Монгол гэрийн ханыг дугуйлсан байх агаад модон ширээ тойрон дээлтэй эмгэн, өвгөн хоёр сууж байв. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Би монгол хүүхэд” урлагийн наадмыг асрамжийн төвийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан нь энэ юм. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй энэ наадамд 12 төвийн 360 гаруй авьяаслаг хүүхэд оролцлоо. Тэд монгол ёс уламжлал, өв соёлыг илтгэсэн үзүүлбэрээр өрсөлдөв. Монгол бүжиг, шанз, ятгын намуухан ая,  Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, Д.Пүрэвдорж “Чингис хаан” шүлэг, гэрийн магтаал эгшиглэсэн жинхэнэ Монгол хүүхдүүдийн авьяас чадварын “тулаан” боллоо. Наадмын I байрт Монголын Сос хүүхдийн хотхоны “Гэрэлт ирээдүй” баг, II байрт Вербист төв, III байрт  Гэрэл төвийн “Солонго” баг орлоо. Энэ үеэр Монголын Сос хүүхдийн хотхоны захирал Н.Содномдаржаа “Долоо дахь жилдээ түрүүлж, хүүхдүүд маань ах эгч нарынхаа гаргасан амжилтыг бататгалаа. Энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж, удирдамж гаргахаар нь хүүхдүүд өөрсдийн санаачилгаар бэлтгэл хийж эхэлдэг. Манай хотхон урлаг, спортоос гадна оюун ухаан, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх 12 төрлийн дугуйлан хичээллүүлж, хүүхдүүдийг нэг гэр бүл  шиг төлөвшүүлж, хөгжүүлэхэд  багш нар маань анхааран ажилладаг. Энэ шагнал манай багш нар, хүүхдүүдийн хамтын хичээл зүтгэл, шаргуу бэлтгэлийн үр дүн юм” гэлээ. Харин тэмцээний шүүгч гавьяат жүжигчин Л.Чаминчулуун “Энэ уралдаан урлагт хайртай хүүхдүүдийн авьяас чадварын манлайлал байлаа. Оролцсон хүүхдүүдээр би бахархаж байна. Урлагийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, зүтгэлтэй хүүхдүүдийн дундаас ирээдүйн урлагийг манлайлах сайхан уран бүтээлч төрөн гарна гэдэгт итгэлтэй байна“ гэсэн юм. Мөн тэрээр хүүхдүүдээс “Та нар Монгол хүүхэд болж төрснөөрөө бахархдаг уу” хэмээн асуухад танхим дүүрэн ”Бахархдаг” хэмээн чангаар хариулав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.31  ПҮРЭВ  №216  (6183 )    
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 57 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

16 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

16 цаг 36 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06