Ч.Хүрэлбаатар: Үндсэн хуулийн цэц ард түмний эсрэг шийдвэр гаргалаа, арай ч дээ

2019-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуулийн цэцийн өчигдөр болсон Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгосон.  Тухайлбал хуулийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож Улсын төсөвт төлнө” гэсэн нь Үндсэн хуулийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгожээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр "Ноцтой мэдээ, МАШ НОЦТОЙ МЭДЭЭ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж төсвийн орлого ЖИЛ БҮР хамгийн багадаа 1.2 их наяд (1,287,000,000,000) төгрөгөөр буурахад хүрч байна. Энэ шийдвэр гарснаар монголын газрын хөрсөн доорх баялаг болох Ашигт малтмал АРД ТҮМНИЙ ӨМЧ биш компаниудын өмч болж байна. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр Ашигт малтмал бол уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ” гэжээ. Эх сурвалж:www.polit.mn 
MRS MARIE
Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ. Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг зарахыг хүсч байна уу? Дараа нь эмч Ражтай имэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 57 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

16 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

16 цаг 36 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06