Гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгааны тарифийг ирэх сарын 1-нээс эхлэн 100 хувь тэглэх Засгийн газрын тогтоол хэрэгжинэ. Улаанбаатар хотод 220 вольтын хүчдэл хэрэглэж буй айл, өрх сардаа 700 квт, 380 вольтын хүчдэлтэй айл сардаа 1500 квт-ын хөнгөлөлтийг 100 хувь үнэгүй хэрэглэх юм.  Харин  үүнээс илүү гарсан хэрэглээнийхээ  50 хувийг төлөхөөр уг тогтоолд заажээ.   Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэхдээ “Засгийн газрын тогтоолын дагуу 2017 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа жилийн дөрөвдүгээр сарын -1 хүртэлх хугацаанд гэр хорооллын айл, өрхийн цахилгааны тарифийг  шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх  хугацаанд хөнгөлж ирсэн. Ингэснээр 2017 онд зургаан  тэрбум,  2018 онд есөн  тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж зардлыг улсын төсвөөс гаргасан. Ирэх  онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тооцоог гаргасан” гэв. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ жилд  60-80 мвт-аар нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 1044 мвт хүрээд байна. Өнгөрсөн оны мөн үеэс хэрэглээ 80 мвт-аар өссөн” гэдгийг онцлов. Цахилгааны тарифийн хөнгөлөлтөд 2017 онд 110 мянган өрх хамрагдсан бөгөөд  энэ жил Улаанбаатарт 116 мянга, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдах тооцоо гарсан байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 58 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

16 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

16 цаг 38 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06