Шүүхээс ногдуулсан торгуулийг төлөхөөс татгалзсан байна

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын шүүх уржигдар сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон хамсаатнууд нь Москвагийн нэг нийтийн хоолны газрыг гүтгэсний улмаас учруулсан хохирлыг барагдуулахын тулд 87 сая рублийн торгууль төлүүлэхээр шийтгэсэн байна. Тодруулбал,  сөрөг хүчний удирдагч болон түүний Авлигатай тэмцдэг нийгэмлэг, хамсаатан идэвхтэн Любовь Соболь  нар хийсэн хэргийнхээ өмнөөс тус бүрдээ 29 сая рубль төлөх ёстой болжээ. Сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш  энэ нь  мөрдөн байцаах ажиллагааны улмаас банкны данс  царцсан эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд өгч байгаа цохилт гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн шүүхийн энэ шийтгэл нь зуны турш том эсэргүүцлийн  жагсаалыг байгуулахад хувь нэмрээ оруулсан Алексей Навальный болон хамсаат­нуудыг шийдвэрээсээ татгалзахад хүргэнэ гэж үзсэн юм. Гэвч одоо компаниудын  тавьсан олон өргө­дөл, гомдол нөхөн төлбөрийг бараг­дуулах аргыг эрэлхийлж байгаа цагдаа­гийнхантай тулгараад байна. Кремлийн зүгээс тавьсан шаард­лагууд нь эсэргүүцлийн жагсаалын дараа  үйл ажиллагааг нь зогсоох арга хайж байгаа  төлөвлөгөөнд багтсан  болохыг сануулжээ. Шүүхийн зүгээс нийтийн хоолны газарт  Алексей Навальный болон хамсаатнуудынх нь учруулсан хохирлыг барагдуулах ёстойг бататгасан байна. Түүнчлэн тэднээс нийтийн хоолны газрын хоолны чанарын талаар ярьсан бичлэгээ устгахыг хүсчээ. Харин Алексей Навальный шүүхээс ногдуулсан татварыг төлөхөөс татгалзсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.30  ЛХАГВА  №215  (6182 )  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

8 цаг 59 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

16 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

16 цаг 38 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06