Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км автозамын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж байж нээхийг үүрэг болгов

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойр чиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар цаг үеийн мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгөв.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлд хийгдэж байгаа зам барилга, угсралтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, үргэлжилж байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асвольт, бетон цутгах зэрэг ажлууд зогссон. Үндсэн хийц нь хийгдсэн замын хэсгүүдэд нэмэлт арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг ажлууд үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр буюу Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байв. Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг өнөөдөр нээхийг хориглож,  ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов. Халтиргаа гулгаа ихэссэн, энэ үед өргөтгөл, шинэчлэл хийсэн, байнгын хөдөлгөөний нягтралтай байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслүүдийг бүрэн хангаж, хөдөлгөөний аюулгүй нөхцлийг бүрдүүлж, жолооч нар, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстойг ажлын хэсгийн гишүүдэд дахин анхааруулав. Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд одоогоор 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт,  20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальт хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ. Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм. Ажлын хэсгийн гишүүд замын нэмэлт ажлуудыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд ирэх сарын 04-ний өдөр хөдөлгөөнийг нээхээр тогтов.
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

1 цаг 5 мин
“Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай!

“Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай!

13 цаг 51 мин
АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн

23 цаг 59 мин
Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Өчигдөр 15 цаг 26 мин
“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

Өчигдөр 09 цаг 28 мин
Мексикт шүүгч нарыг анх удаа ард түмнээс сонгоно

Мексик улсад анх удаа болох шүүхийн сонгууль ирэх ням гарагт болох гэж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
“Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн М

Өчигдөр 06 цаг 00 мин
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник техно

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж үзээгүй шахуу юм байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүллээ

Өмнөх парламентын шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин