Ноосны урамшуулал малчдын нэрийн дансанд орж эхэллээ

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм. Засгийн газрын   2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгах, төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм. 2018 онд үндэсний 108 үйлдвэр  16,6 мянган тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13.0 тэрбум төгрөгийг  Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

9 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

17 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

17 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06