Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарыг гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /10.29/ зарлиг гаргаж, "Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг  Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.   Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон "Харанга”-ын салшгүй нэг хэсэг болох Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарын урлагт 40 гаруй жил зүтгэсэн. Тус хамтлаг аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт  30 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Түүнчлэн нийслэлийн  зам талбайг 32 жил цэвэрлэсэн зам талбайн мастер Д.Баянжаргал, 1982 оноос хойш иргэдэдээ нийтийн тээврээр аваар осолгүй үйлчилсэн нэгдүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг, машинист Ж.Сүхбаатар, жолооч Д.Шаравдорж,Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарыг Үйлчилгээний гавьяат ажилтан цол шагналаар шагналаа. Харин  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор УУХҮ-ийн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын ахлах референт Д.Болд нарыг шагналаа. Мөн бага насны хүүхдийн амийг аварсан БГД-ийн иргэн Л.Отгонбаярыг шударга журам медалиар шагнасан байна. Я.Одсүрэн /гитарчин/:  -Урлагт зүтгэсэн хөдөлмөрийг маань үнэлж байгаа төр засаг, ард түмэндээ маш их баярлаж байна.  Бас тэнгэрт байгаа ээж аавдаа баярлалаа. Хамгийн анх гитар зааж өгсөн хайртай эгчдээ баярлалаа. Хайрт хань, үр хүүхдэдээ баярлалаа. Хамгийн гол нь хамт олондоо баярлалаа. Анх намайг тайзан дээр гарахад тусалж, дэмжиж байсан 10 дугаар сургуулийн багш Чүлтэмдорж, Пионерын ордны Пүрэвжав багш нар маань тэнгэрээс харж байгаа байх. Багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Н.Пүрэвдаш /бөмбөрчин/:  -Харанга хамтлагийн хамт олондоо болон биднийг үргэлж сонсдог, дэмждэг үзэгчиддээ баярлалаа. Мөн өдгөө 87 насыг зооглосон хайртай ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр өгсөн энэ шагнал хойшид илүү сайн уран бүтээл хийгээрэй гэж нэхэмжилж байгаа шагнал гэж ойлгож байна. Тийм учраас та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам их хичээнэ ээ гэж хэлмээр байна.   Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

9 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

17 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

17 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06