Төрийн нууцад байгаа хэргүүдийг ил болгох хүсэлтийг ҮАБЗ-д гаргалаа

2019-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид өнөөдөр /10.28/мэдээлэл хийлээ. Уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүн шүүгдэгчээр татагдсан бөгөөд тэднийг өмгөөлөн 13 өмгөөлөгч ажиллаж байгаа. Өмгөөлөгч Б.Мэргэн "Өмгөөлөгчид шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг учраас мэдээлэл хийж байна. Ингэхдээ тодорхой хязгаартай бөгөөд хэрэг ямар шатанд явж байгаа, өмгөөлүүлж буй хүнийх нь талаар худал мэдээлэл тархаж, түүнээс нь үүдэн эрх зүйн байдал нь доордох гээд байгаа бол мэдээлэл өгдөг. Энэ хэрэг төрийн маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийн материалын талаар ярих эрхгүй. Тийм учраас сэтгүүлчдийн асуултад мөн хариулах боломжгүй. Бид ярилцаад Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж төрийн нууцад хамааруулсан хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байна. 1998 онд үйлдэгдсэн С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. Эхний ээлжинд тус хэргийн материалыг дараа нь эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийн материалыг ил  болгож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-өө хуралдуулаад хэргийн материалыг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Уг хүсэлтэд өмгөөлөгчид бүгдээрээ гарын үсгээ зурсан. Хэрэг нууцын зэрэглэлтэй учраас бидний ажиллаж байгаа хэргийн хүрээнд гэхэд шүүх дээр очоод 36 хавтас 15,600 хуудас материалыг үзэж танилцаад, тэмдэглэл үйлддэг. Ингээд үйлдсэн тэмдэглэлээ үлдээгээд гардаг. Бид робот биш. Тэмдэглэлээ эргэж санаад шүүх дээр мэтгэлцэнэ гэдэг маш хэцүү. Үүнээс гадна нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлд ажиллаж байхад нэр бүхий улстөрчид маш нууц хэргээс мэдээлэл задруулаад байдаг. Ингэхдээ өөрт ашигтай байж болохоор хэсгийг гаргаж ирээд олон нийтийг төөрөгдүүлээд байгаа. Үүнийг залруулах гэхээр "Та нар төрийн нууц задруулахгүй шүү" гээд дарамтлаад байдаг. Тиймээс харилцан тэнцвэртэй байлгах үүднээс хэргийн материалыг ил болгох хэрэгтэй байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

9 цаг 56 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

17 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

17 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06