Хамтарсан Засгийн газар  байгуулахыг зөвшөөрөв

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху  төвийг сахисан “Цэнхэр-Цагаан” эвслийн  зүгээс хамтарсан Засгийн газар байгуулахын тулд сөргөлдөгч талуудын төлөөлөгчид хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн гэж түүний тэргүүлдэг Ликуд нам мэдэгдэлдээ онцолжээ.  Сөрөг хүчний эвсэл энэ хүсэлтээ Израилийн ерөнхийлөгч Реувен Ривлин  энэ эвслийн удирдагч Бенни Ганцад эрх барих шинэ эвсэл байгуулахыг даалгасны дараа гаргасан байна. Бенжамин Нетаньяху үндэсний нэгдмэл Засгийн газар  байгуулахын тулд ерөнхийлөгч Реувен Ривлинийн санаачилгыг батлахыг уриалжээ. Энэ нь манай эх оронд хэрэгтэй гэж Ликуд намын мэдэгдэлд дурдсан байна.  Мөн энэ нам болон барууны  эвслийг бүрдүүлэгч намууд бусад намын тэргүүн нартай Засгийн газрын эвслийн талаар дахин хэлэлцэхийн тулд хурал хийхээр тохиролцжээ.  Харин тэд нэгдмэл байдлаа хадгалахаас гадна  эвслийн байр сууринаас  хэлэлцээр хийнэ гэснийг Бенни Ганц эсэргүүцсэн байна. Реувен Ривлин  Бенжамин Нетаньяхугийн эвсэл байгуулах оролдлого бүтэлгүйтсний дараа Бенни Ганцад эвслийн Засгийн газар байгуулахыг даалгажээ.  Шинэ эвслийн Засгийн газрыг байгуулах эрхийг түүнд олгосон албан ёсны ажиллагааны үеэр  ерөнхийлөгч Реувен Ривлин “Манай орны улс төрийн бодлогод тулгараад байгаа бэрхшээлийг  шийдвэрлэхэд шаардлагатай  нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй байна” гэв. Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

9 цаг 55 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

17 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

17 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06