АНУ хөрөнгө оруулагч орнуудын жагсаалтыг тэргүүлжээ

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-д өнгөрсөн жил шууд хөрөнгө оруулалт хийсэн орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байгааг аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг олон улсын “Эрнст Энд Янг” компани судалгаандаа онцолсон байна. Мөн Азийн орнууд хөрөнгө оруулалт хийснээр  нөлөөгөө нэмэгдүүлэх, энэ жилийн хөрөнгө оруулалтын өсөлтийн үзүүлэлтийг тэргүүлэхэд бэлэн байгаа аж. Харин  Вашингтон, Москвагийн харилцаа хүндхэн байгаа болон харилцан хориг тавьсан ч  америк компаниуд ОХУ-ын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг  тэргүүлж байна.Тухайлбал,өнгөрсөн жил Европын компаниудтай харьцуулахад  хоёр ,Азийн компаниудаас тав дахин их хөрөнгө оруулалт хийснийг судалгаа харуулж байна.  Дунджаар АНУ-ын компани бүр ОХУ-д 224 сая  ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Европын компаниуд 90 сая, азийн компаниуд  40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Түүнээс гадна  Ази нь энэ тивийн компаниудын  41 хувь нь энэ жилд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа учраас  төлөвлөсөн үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин АНУ-ын компаниуд зөвхөн 29 хувийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Судалгааны ажлын хүрээнд  ОХУ-д гадаадынхны хөрөнгө оруулалтын талаар  судалдаг зөвлөлийн гишүүд, 73 том банк, компанийн төлөөлөгчдийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан ОХУ-д  хөрөнгө оруулагч ихэнх компани нь  Оросын зах зээлд хөрөнгө оруулах нь нэн тэргүүний зорилт гэжээ. Харин судалгаанд оролцогчдын 91 хувь нь ОХУ-ыг     стратегийн түнш гэж дүгнэсэн байна. Мөн 85 хувь нь ирэх гурван жилд  бизнес нь өргөжинө гэж найдаж байгаа юм. Гэхдээ ихэнх нь энэ өсөлт нь удаан байж болохыг зөвшөөрсөн байна.  Зөвхөн анагаах ухаан, эм зүй, барилга, инженер, эрчим хүчний салбарынхан хөрөнгө оруулалт нь хурдан нэмэгдэнэ гэж найдаж байна.  ОХУ-д хийсэн судалгаанд оролцсон  хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө оруулалт 745 сая ам.долларт хүрчээ. Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

9 цаг 55 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

17 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

17 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06