“Агаарын чанарын индексийг анхныхаасаа өөрөөр хийж байгаа”

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Дэлхийн нийт хүн амын 92 хувь нь бохирдолтой агаараар амьсгалж, жилд есөн сая хүн агаарын бохирдлоос шалтгаалан амиа алдаж байгаа талаарх судалгаа, тоо баримтыг ДЭМБ-аас зарласан. Түүнээс гадна зүрх судас, амьсгал болон мэдрэлийн тогтолцооны архаг өвчлөл нэмэгдсээр байгааг ч анхааруулсан юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс ойролцоогоор 50 дахин өндөр байна. Үүнээс үүдэн эмнэлэгт эмчлүүлэгчдийн өвчлөлийг тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин болж хувирсан байна. Тодруулбал, 10 мянган хүн тутамд 466 тохиолдол гарч байгаа аж. Тиймээс утааны асуудалтай холбогдуулан Засгийн газраас шат дараатай ажлуудыг хийсээр ирсэн. Сайжруулсан зуух, хот руу нүүх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг дурдаж болно. Одоо түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч байна. Харин шахмал түлш нь араасаа багагүй асуудал дагуулаад байгаа. Яг энэ сэдэвтэй холбоотой “Агаарын чанар сайжруулсан түлшний хэрэглээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон юм. Хэлэлцүүлэгт агаарын чанарын индекс болон гадаад, дотоод орчны агаарын бохирдол, шахмал түлшний талаар иргэдээс авсан судалгааг амьсгалах эрх төслийн газраас  танилцуулсан юм. Агаарын чанарын индексээр агаарын бохирдол буурсан гэх мэдээллийг албаны хүмүүс өгөх болсон. Энэ нь агаарын чанарын индексийн дагаж мөрддөг стандартаа сольсонтой холбоотой ч байж магадгүй юм гэдгийг зарим хүн хэлж байна. Манай улс 2014 оноос өмнө АНУ-ын агаарын чанарын индексийг хэрэглэдэг байсан бол одоо БНХАУ-ынхыг хэрэглэж байна. Үүнээс үүдэн сайжруулсан түлш утааг бууруулсан эсэх тал дээр дүгнэлт хийхэд хүндрэл учирч байгаа гэнэ. АНУ-ын агаарын чанарын индекс нь 0-12 байвал хэвийн гэж үздэг байна. Гэтэл БНХАУ-д 0-35 үед хэвийн гэж үздэг индекс хэрэглэдэг байна. Тооцооллын хувьд хоёр систем нь адил боловч агаар бохирдуулагч бодисуудын хувьд босго хэмжээ нь ялгаатай байдаг. Нэг үгээр хэлбэл, Хятадын агаарын чанарын системийн хувьд агаар бохирдуулагч бодисууд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж гэж үзэх босго нь АНУ-ын системээс өндөр байдаг гэсэн үг юм.  Тиймээс одоо байгаа шахмал түлшинд дүгнэлт хийхэд хэцүү байгаа аж. Энэ талаар  “People in need” компанийн судлаач М.Мандухай “Шахмал түлш хэрэглээд агаарын чанар буурсан гэж хэлэх боломжгүй. Хэрэглээд удаагүй мөн хүйтрээгүй байна. Бид дор хаяж зургаан сараас  нэг жил хүлээж байж сайжруулсан түлш сайн эсэх тал дээр хариулт өгнө. Мөн агаарын чанарын индексийг анхныхаасаа өөрөөр хийж байгаа нь судлаач, эрдэмтэд, ажилчдад хүндрэлтэй байна” гэдгийг онцлов. Харин сайжруулсан түлшний бодлого хэрэгжилтэд хийсэн мониторинг үр дүнгийн талаар доктор Б.Эрдэнэсайхан “Шахмал түлшний хэрэглээ болон борлуулалтын талаар иргэдийн дунд судалгаа хийсэн.  Судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж үзээгүй учир энэ талаар мэдлэг хомс байна. Мөн оролцогчдын тал хувь нь түлшээ хүйтний улирлын өмнөх саруудад бэлтгэдэг. Харин энэ жилийн хувьд хүйтний өмнөх саруудад сайжруулсан шахмал түлш хомсдолтой байгаа нь хэрэглэгчдийг бухимдуулж байгааг хэлж байсан. Засгийн газар шинэ түлш санал болгосон бол түүнд ач холбогдол өгч үнэ, борлуулах цэг, хүртээмж, хангалтад цаг алдалгүй ажиллах ёстой байна” гэдэг дүгнэлт хийснээ танилцуулсан юм. Мөн агаарын бохирдол нь дан ганц гадаад орчны бохирдол биш дотоод орчинд ч их байдаг байна. Гадаа агаарын бохирдол ихсэх тусам дотоод орчинд ч дагаад ихэсдэг байна. Тиймээс шахмал түлш утаатай эсэх тал дээр маргалдаж байгаа энэ үед иргэд шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх, тамхийг тэвчих, вакцинжуулалтад хамрагдах, агаарын бохирдол өндөр үед гэрээсээ гарахгүй байх, эрүүл мэндээ дэмжих, агаарын чанарын мэдээг тогтмол шалгаж сурах нь зүйтэй ажээ. Хэрэв агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2024 он гэхэд 13 мянган хүн нас барж болзошгүй гэсэн тоо баримтыг судлаачид хэлж байгааг мөн дурдах нь зүйтэй. Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

6 цаг 29 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

8 цаг 13 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

8 цаг 17 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

8 цаг 24 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

8 цаг 35 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

11 цаг 27 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

13 цаг 33 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

13 цаг 35 мин
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.

16 цаг 40 мин
Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны

16 цаг 40 мин