ОХУ Монголын 11, Кубын 31 тэрбум долларын өрийг хүчингүй болгожээ

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ ОХУ-ын Сочи хотод “Орос-Африк” эдийн засгийн форум энэ сарын 23-24-нд болж байна. Форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Манай улс Африк тивийн улс орнуудын өрийн дарамтыг хөнгөлөх ажил санаачлан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар бид Африкийн орнуудын 20 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгосон” гэж мэдэгдлээ. Мөн Африк тивд хамтарсан олон тооны төсөл хэрэгжүүлнэ гэж мэдэгдээд “Африк бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол төв болж байгаа. Оросын бизнес эрхлэгчид тус тивд хөрөнгө оруулах сонирхолтой байна” гэж онцоллоо. ОХУ-аас өрийг нь хүчингүй болгосон улс орнууд Орос улс ЗХУ задарснаас хойш нийт 140 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгосон байна. Ямар улсууд өршөөлд хамрагдсаныг ОХУ-ын сэтгүүлчид тодруулжээ.  Үүнд: 1996 он. Ангол улсын 5 тэрбум долларын өрнөөс 3,5 тэрбумыг нь 1999 оны 6-р сар. Кельний гэрээ ёсоор ОХУ 2000-2003 онд ОХУ-аас Танзани, Бенин, Мали, Гвиней-Бисау, Мадагаскар, Гвиней, Чад, Йемен, Мозамбик, Буркина Фасо,  Сьерра Леон улсуудын өрийн 60-90 хувийг цуцалж, үлдсэн өрийн төлөх хугацааг 30 жил сунгажээ. 2000 оны 9-р сар. Вьетнамын 11,03 тэрбум ам.долларын өрийн 9,53 тэрбумыг өршөөж, үлдсэн мөнгийг 2016-2022 онуудад төлүүлэхээр гэрээг сунгасан. 2001 он. Этиоп улсын 4,8 тэрбум долларын өрнөөс 80 хувь болох 3,8 тэрбумыг цуцалсан. 2005 онд нь өрийн хүүг нийлүүлээд 1,1 тэрбум долларыг хүчингүй болгосноор Этиоп Орост өргүй болов. 2003 оны сүүл хэсэг. Монголын өр болох 11,4 тэрбум долларын 11,1 тэрбумыг цуцаллаа. Монгол Улс үлдсэн 300 сая долларыг төлжээ. 2010 онд ОХУ мөн Монголын 180 сая долларын өрийг хүчингүй болгож байв. 2003 он. Лаосын 1,3 тэрбум долларын 70 хувь болох 960 саяыг нь хүчингүй болгов. 2004 оны 7-р сар. Никарагуагийн 344 сая долларын өрийн үлдэгдлийг цуцалсан. 1992 онд 3,11 тэрбум долларын 2,55 тэрбумыг, 1996 онд 3,4 тэрбум долларын 90 хувийг өршөөснөөр Никарагуа улс нийт 5,95 тэрбум долларын өрнөөс хагацжээ. 2004 оны 11-р сар. Иракийн 10,5 тэрбум долларын өрийн 9,8 тэрбумыг хүчингүй болгосон. 2005 оны 5-р сар. Сирийн 13,4 тэрбумын өрнөөс 9,782 тэрбумыг хүчингүй болгож, хариуд нь Сири улс Оросоос зэр зэвсэг худалдан авах тохиролцоо хийжээ. 2006 он. Алжир улсын хуучин ЗХУ-ын үеийн 4,7 тэрбум долларын өрийг цуцаллаа. 2007 он. Афганистаны 11,1 тэрбумыг хүчингүй болгов. 2008 оны 2-р сар. Иракийн 12,9 тэрбум ам.долларын өрний 90 хувь болох 12 тэрбумыг хүчингүй болголоо. Мөн Ливи улсын 4,5 тэрбум долларын өрийг цуцаллаа. 2012 оны 9-р сар. Хойд Солонгосын 11 тэрбум долларын өрийг хүчингүй болгожээ. 2013 оны 4-р сар. Киргизийн 500 сая долларын өрнөөс 188.9 саяыг нь өршөөж, үлдсэн хэсгийг 10 жилийн дотор цуцлах гэрээ байгуулжээ. 2014 оны 7-р сар. Куба улсын 35,2 тэрбум долларын өрнөөс 31,7 тэрбумыг өршөөлөө. 2014 оны 11-р сар. Байгалийн хийн төлбөр болох 800 сая долларыг Украин улсаас авахгүй болжээ. 2016 оны 1-р сар. Монголын 170 сая ам.долларын өрийг хүчингүй болгох гэрээг баталлаа. Монгол (2003, 2010, 2016 онуудад) нийт 11,35 тэрбум долларын өрнөөс салжээ. 2016 оны 3-р сар. Узбекистаны нийт өрийн 95 хувь болох 864 сая долларыг хүчингүй болгов. 2017 оны 6-р сар. Киргизийн 240 сая долларын өрийг цуцаллаа. 2017 оны 11-р сар. Мозамбикийн 40 сая долларын өрийг хүчингүй болгов. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 25 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 5 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06