“Microsoft”-ийн цэвэр ашиг, борлуулалтын орлого өсчээ

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ АНУ-ын технологийн тэргүүлэх компани “Microsoft”-ийн борлуулалт болон ашиг шинжээчдийн таамгийг давж өслөө. “Azure” үүлэн тооцооллын программ, интернэтэд суурилсан оффисын хэрэглээний программуудын эрэлт өндөр байсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тус компани тайлагнажээ.Есдүгээр сараар эцэслэсэн 2020 оны санхүүгийн жилийн I улиралд “Microsoft”-ийн цэвэр ашиг 21 хувиар өсөж, 10.7 тэрбум ам.доллар хүрсэн бол борлуулалтын орлого нь 14 хувиар өсөж, 33.1 тэрбум ам.доллар болжээ. Мөн үйл ажиллагааны орлого нь 27 хувиар өсөж, 12.7 тэрбум ам.доллартой тэнцсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла сүүлийн таван жил “Microsoft”-ийн үүлэн тооцооллын бизнесийг хөгжүүлэхэд голлон анхаарч байгаа юм. “Azure” үйлчилгээнийх нь орлого тайлант хугацаанд 59 хувиар өсжээ. Хэдий тийм боловч энэ нь өмнөх улирлын өсөлтөөс бага зэрэг буурсан дүн болж байгаа юм. “Microsoft”-ийн хувьд ашгийн маржинаа нэмэгдүүлэх, мөн “Amazon.com”-ийн веб үйлчилгээний салбар нэгжтэй өрсөлдөх “Azure” платформоо өргөжүүлэхийг зорьж байна. “Microsoft”-ийн өөр нэгэн гол бүтээгдэхүүн “Office 365” программын орлого 25 хувиар өсөж, сарын идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 200 саяыг давжээ. Сонирхуулахад, Монголын компаниуд энэ программыг идэвхтэй ашиглаж эхлээд байгаа талаар “Office 365”-ийг дотоодын зах зээлд нийлүүлдэг “Эмпасофт” компани мэдээллээ. Сүүлийн хоёо жилд тус компанид хандсан бизнесүүдийн 90 орчим хувь нь энэ программ хангамжтай холбоотой санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тухайлбал: “Office 365” программыг ашигласнаар ажилтнууд нь алсын зайнаас ажиллах нөхцөл бүрдсэн, мөн видео хурал хийхийн тулд жилд 50 сая төгрөг зарцуулдаг байснаа хэмнэж чадсан зэргээр олон бодит үр дүн гарсныг “Мобинет” ХХК мэдээлсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 3 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06