Ч.Сүндэрмаа охины “тарьсан” Шидэт сарнай

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа  32 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ч.Сүндэрмааг урьсан юм. Тэрээр “НепкоКидс” хэвлэлийн газраас санаачилсан “Улаанбаатарын өнгө” хүүхдийн ном туурвих анхдугаар уралдаанд “Шидэт Сарнай” номоороо шилдгээр шалгарчээ. - Ном чинь тун удахгүй олны хүртээл болох юм байна. Уралдаанд оролцохоосоо өмнө биччихсэн байсан гэсэн үү? - Сайн байцгаана уу. Намайг Ч.Сүндэрмаа гэдэг, есөн настай. “Шидэт Сарнай” номоо өнгөрсөн жил бичсэн. Би хүүхэлдэйн кино үзээд үйл явдлыг нь өөрчилж олон адал явдалтай учирч, аз жаргалтайгаар төгсдөг шинэ хүүхэлдэйн кино болгон гэрийнхэндээ ярьж өгдөг. Гэнэт нэг өдөр энэ санаагаа илэрхийлсэн ном бичих санаа төрсөн. Тэгээд Мэри гэдэг охин ээжийгээ аврахын тулд олон адал явдал, хүнд хэцүүг давдаг талаар ном бичсэн. Бичиж дуусаад найздаа уншуулаад дараа нь багшид үзүүлтэл маш гоё ном болсон байна гэж магтсан. Тэгэхээр нь ээж маань авдрандаа хадгалчихсан байлаа. Гэтэл “Улаанбаатарын өнгө” хүүхдийн ном туурвих уралдаан зарлагдсан байна гэж ээж хэлсэн. Тэгээд  “Шидэт сарнай” номоороо оролцоод шилдгээр шалгарсандаа баяртай байна. Номоо 500 хувь хэвлүүлэх боломж олгосон “Непко Кидс” хэвлэлийн газрын хамт олондоо баярлалаа. Энэ уралдаан зарлагдаагүй бол  миний ном хэдий хүртэл авдранд хадгалагдахыг байсан ч юм билээ. -- “Шидэт Сарнай”-гаас өмнө ном бичиж байсан уу? - Таван настай байхдаа зураг хайчилж наагаад зурагт ном хийж байсан. Тэр миний анхны ном маань юм. Сургуульд ороод үсэг сурчихаад ном уншиж эхэлсэн. Шинжлэх ухаан, урлагийн тухай, уран зөгнөлт ном унших дуртай. Маш шимтэж уншсан  нь шинжлэх ухааны ном байсан. Тэр номноос навч шим тэжээлээ цэцгэндээ дамжуулдаг гэх мэт олон зүйл мэдэж авсан. - Зохиол бичихээс илүү зураг сайн зурдаг гэж сонссон. Ихэвчлэн байгалийн зураг зурдаг бололтой? -Би зургаан настайгаасаа  зурж эхэлсэн. Зургийн хичээл дээр багш зураг зуруулж, наамал, хайчилбар хийлгэдэг байсан нь надад маш их таалагддаг байлаа. Номоо хэвлэгдсний дараа сургууль дээрээ нээлтийг нь хийнэ. Нээлтэд нь зориулсан өөрийн уран зураг, зурагт номын бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Тэр үзэсгэлэндээ  дэлгэх  бүтээлүүдээ зураад сууж байна. Багаасаа зурдаг байсан болохоор ном маань төвөгтэй байгаагүй. Харин зохиолоо бичих жаахан  хэцүү байсан. Хүн ууртай, бухимдсан үедээ зургандаа гүн орчихоор эргэн тойронд нь болж буй бүх зүйлийг мартдаг юм билээ. Энэ нь зурах зурахын хамгийн сайхан нь байх. Байгалийн зураг зурахад гэрэл, сүүдэр нь  яг таарчихвал миний зурсан салхи торго шиг намирч харагддаг. Тиймээс хөдөлгөөнтэйгээр байгалийг зурах дуртай. - Том болоод зураач эсвэл зохиолч болох уу? - Би ангийнхаа Эрдэнэчимэг багш шигээ багш болохыг мөрөөддөг. Нэгдүгээр ангидаа ороод ийм хүсэл төрсөн. Ер нь хүнд тусална гэдэг үнэхээр сайхан зүйл. Би хөгжим тоглох, зураг зурах сонирхолтой. Тиймээс ирэх зун эцэг эх нь дугуйланд явуулах боломжгүй хүүхдүүдэд сурсан мэдсэн зүйлээ зааж өгнө гэж боддог. Өдөржингөө гадаа тоглож буй хүүхдүүд нэг өдрийг зураг зурж эсвэл хөгжим тоглож өнгөрөөвөл нэг зүйл шинээр сурахаас гадна өдрийг хөгжилтэй, мартагдахгүй өнгөрөөх юм шиг санагдаж байна. Багш болсон ч үргэлжлүүлэн ном бичнэ, сонирхлоороо зурагаа зурна. - Завтай үедээ зурахаас өөр юу хийдэг вэ. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэв? -Долоон настайгаасаа төгөлдөр хуураар хичээллээд хоёр жил болж байна. Гэрийн багштай. Мөн газрын теннисний дугуйланд явдаг.  Гэхдээ өвөл болоод сэрүүссэн, гадаа тоглохоор даарах  учраас түр завсарласан.  Долоон насны төрсөн өдрөө нууран дээр очиж тэмдэглэж байсан нь одоо ч миний сэтгэлд уяатай, бодохоор намайг аз жаргалтай болгодог. Харин өнгөрсөн зун хоёр дүүгээ тэврэлдэж байхад нь  ээжийнхээ утсаар зургийг аваад түүнийгээ харах бүртээ аз жаргалтай болдог. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12