Цуглуулгаа Африкийн ранд-аар арвижуулахыг хүсдэг

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Хүний хүсэл сонирхолд хязгаар үгүй. Мөнгө хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар зарж үрэх гэж цуглуулдаггүй. Олон хавтас дүүрэн мөнгөний цуглуулгатай болчихоод түүнийгэээ харж суух нь миний мөрөөдөл. Хүмүүс зарчих гэдэг. Гэхдээ хүн өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй байх нь мөнгөнөөс илүү хамгийн сайхан нь хэмээн ярих энэ залууг А.Хүрэлцоож гэдэг. Тэрээр Дотоод хэргийн их сургуулийн Хилийн сургуулийн IV дамжаанд суралцдаг. Түүний хобби зургаан жилийн өмнөөс анх Оросын рубль, Хятадын юань цуглуулахаас эхэлснээр өнөөдөр 100 гаруй орны 150 төрлийн мөнгөн тэмдэгттэй болжээ. Үүнийг  монгол мөнгөөр үнэлбэл таван сая гаруй төгрөг болох аж. А.Хүрэлцоож “Мөнгөн тэмдэгт тухайн улсынхаа түүх соёл, онцлогийг харуулахаас гадна хэдэн ч жил өнгөрсөн үнэ цэнээ алддаггүй. Цуглуулгын минь хамгийн үнэтэй нь 100 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдэх Вьетнамын донг. Энэ мөнгийг танил ах маань бэлэглэсэн. Хамгийн дурсгалтай нь аавын Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирэхдээ авчирч өгсөн мөнгө. Аав ээжийнхээ өгсөн хэрэглээний мөнгийг хэмнэж байгаад хоббигоо өргөжүүлэхэд зарцуулдаг. Бас найзууд, хамаатны ах,эгч бэлэглэнэ. Одоо бол Африкийн зарим улсын мөнгөн тэмдэгтийг л олж авмаар байна. Манай сургуулийн хилийн албаны тэнхимийн багш, хошууч Мөнгөнбагана “Цуглуулагч” клуб ажиллуулдаг. Энэ клубт цаасан мөнгө цуглуулдаг хэд хэдэн сонсогч байдаг болохоор илүүгээ хоорондоо солилцдог. Надад байгаа хамгийн өвөрмөц мөнгөн тэмдэгт нь гүйлгээнд гараагүй Антарктидын доллар, ОХУ өвлийн олимпийн үеэр гаргасан 100 рубль, Бразиль улсын мөнгөн тэмдэгт дээр микроскопын зураг тавьсан нь сонирхолтой санагдсан. Бусад улсын мөнгөн тэмдэгт дээр эртний хаад, алдартай хүмүүс байдаг” хэмээн сонирхуулсан юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06