Б.Болороо: Миний нөхөр гадны нөлөөтэй амиа алдсан

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ оны долдугаар сард гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргажээ. Хэрэг үнэн бодитоор шийдэгдэхгүй байна хэмээн талийгаачийн гэргий Б.Болороо хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход нь мэдээлэл өгдөггүй байсан. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй. Би хэргийг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэж найдсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байгаад харамсаж байна. Өмнө нь манай нөхөр лифтний засвар үйлчилгээг олон удаа хийж байсан. Анх удаа тийм ажил хийснээс үйлдвэрийн осол болсон юм шиг хуулийн байгууллага үзэж байна. Манай нөхөр лифтний засвар үйлчилгээ хийж буй бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Бичлэг байсныг  сар гаруйн дараа л мэдсэн. Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Харин би бол бусдын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байна. Хэргийг үнэн зөв шийдүүлэхгүй байх талаас нь цагдаагийн байгууллагад нөлөөлж байна гэж хардаж бодож байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Цагдаагийн ерөнхий газар луу шилжүүлэн шалгахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржаваас хүсч байна” гэв. Энэ талаарх мэдээллийг бид тодруулахаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвтэй холбогдсон юм. Тус төвийн Хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулбал “Одоогоор энэ хэрэг прокурорын газар шалгагдаж байгаа учраас ЦЕГ-аас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин Нийслэлийн Прокурорын газраас тодруулахад “Иргэн Б.Болороо нь хэвлэлийн бага хурлынхаа дараа прокурорт гомдол гаргасан бөгөөд энэ дагуу хэрэг бүртгэлийн шатандаа явж байна” гэсэн юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 53 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 32 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06