“ЖУГАМО” нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Насанбилэгийн онцлох эшлэлүүд

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Японд их, дээд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Насанбилэгийг урьж, ярилцсан билээ. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  -Уг нь өнөөдөр Монгол Улсад хөгжих бүх талын боломж, бололцоо байна. Гэхдээ харамсалтай санагдах, урам хугарах зүйл олон байна. Монголын улс төр тогтворгүй байна. Үүнд хэн нэгнийг буруутгах нь илүүц юм. Гэхдээ манай улс яг хаашаа явах гээд юунд хүрэх гээд байгаа юм. Мөн Япон төдийгүй хөгжингүй орнуудаас Монгол Улс яг юу хүсээд байгаа юм гэдэг нь ойлгомжгүй байна. -Ямар хүн биднийг улс төрд төлөөлөөсэй гэж хүсч байна, бид өөрсдөө эхлээд тийм бил үү гэдгээ бодох хэрэгтэй. Улстөрчид шударга байгаасай гэж хүсч байгаа бол бид өөрсдөө шударга бил үү, улстөрчид алсын хараатай, боловсролтой, хөдөлмөрч байхыг хүсч байгаа бол та бид өөрсдөө юм уншдаг, аливаад жаахан ч гэсэн бодолтой ханддаг бил үү, хулгайч, луйварчин хүн улс төрд орж ирэхийг хүсэхгүй байгаа бол бид өөрсдөө үнэнч шударгыг үргэлж эрхэмлэж чадаж байгаа бил үү гэдгээ ажиглаж, дүгнэлт хийх цаг нь болсон. -Нэг үе Японы томоохон компаниуд уул уурхайн томоохон төсөл болох Тавантолгойд хөрөнгө оруулалт хийхээр сонирхлоо идэвхитэй илэрхийлж, санаачлага гаргаж ажиллаж байлаа. Саяхан гэвэл Японы томоохон компани Франц, Солонгос, Монголын компанитай нэгдэл байгуулан V цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байсан.Гэвч хэлэлцээр хийх явцад ойлгомжгүй, тайлбарлахад хэцүү олон зүйл гарч ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг зарим үйл явдлууд ёстой шоконд оруулж байсан. -Монголын төр гэдэг маань олон улсын түвшинд Монголын нүүр царай юм. Тэнд байгаа хүмүүсээр л Монголыг төсөөлдөг. Тэд худлаа ярих юм бол Монгол худалч орон болно. Цаана нь мянган сайн хүн, ухаантай шинжлэх ухаанчид, академич байгаад нэмэргүй. Монголын төрөөр л гадныхан Монголыг тодорхойлно. -Монголын Засгийн газартай томоохон төслүүд дээр хамтарч ажиллахад хэцүү, цаг нь болоогүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Японы томоохон компаниудын Монголд ажиллах хүсэл сонирхол нь буурсан, итгэл алдарсан байдалтай байна. Гадаадын том компаниуд нь ажиллаад амжилтад хүрч чадахгүй байгаа улс оронд жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь бол бүр ч орж ирэхгүй. -Уул уурхайг бид байгаль орчиндоо ээлтэй, зүй зохистойгоор хөгжүүлээд явах нь зөв. Мөн орж ирсэн орлогыг нь зөв зарцуулж, төсвийн сахилга баттай байх асуудал чухал. Шинжлэх ухаан, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл урт удаан хугацаанд, тогтвортой хөгжинө. Түүнчлэн уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдол өгөх нь зөв гэж боддог. -Залуучууд маань Монголдоо амьдрахаас залхаж, гадагш дайжиж байна. Хаана ч явсан авлига, хээл хахууль, арын хаалга, танил тал, шударга бус харилцаа. Цаг барих, хэлсэн амандаа хүрэх, бие биенээ хүндэтгэж харилцах гээд наад захын соёлын асуудал ч хөндөгдөж байдаг. Энэ бол эмгэнэлтэй асуудал.

-Япон хүн нөөц бололцооныхоо 90 хувийг хөдөлмөрт зарцуулж, 10 хувьд нь амардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.Харьцуулаад бид өөрсдийгөө харвал 30 хувийн чанар муутай хөдөлмөр, 70 хувийн назгайрал, залхуурал ажиглагддаг. Цуцалтгүй хөдөлмөрлөж, өөрийгөө үргэлж дайчилж байдаг нь япон хүний давуу тал. Цаашлаад тэдэнд “богино зай” чухал биш, “холын зай” буюу алсын хараа, туйлбартай байдал маш чухал байдаг. Тэр утгаараа Японы хөгжлийн гол нууц нь ердөө л уйгагүй хөдөлмөр бөгөөд алсын хараа гэж боддог.

-Мөн Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд, өрсөлдөх чадвар, төр засгийн болоод бодлого, хууль эрх зүйн тогтвортой байдал хангалтгүй байгааг олон улсын зээлжих зэрэглэлийг үнэлдэг компаниуд гаргаад ирдэг. Энэ бүхнээс үүдэж, одоогоор Японы гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас татгалзах боллоо. -Японд хүн амын хувьд насжилт өндөр байна. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний дутагдлаа гаднаас нөхөж авч байгаа. Хятад, Веьтнам, Филипин, Монголоос ажиллах хүч авч байна. Энэ нь нэг талаас бидний хувьд боломж юм. Монгол залуучууд очиж хөдөлмөр хийж, суралцах хэрэгтэй. Хуулийн засаглал, дүрэм журам, хүнлэг ёс, шударга өрсөлдөөн гэдгийг тэндээс суралцаж болно. Япон Монголыг маш их дэмждэг. Тоталитар дэглэмтэй хоёр том гүрний дунд оршин тогтнож, ардчилсан ёсыг хөгжүүлэхээр тэмцэж байгаа Монголын хүч чармайлтыг асар их хүндэтгэдэг юм. Дэлгэрэнгүйг http://polit.mn/73176 Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 54 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 33 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06