Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Ээрэм талын сэвэлзүүр салхи Эцэж ядраад амарсан ч юм уу Амраг хосын яриаг сонсохоор Амьсгаа даран чагнасан ч юм уу Улаанбаатарын үдэш намуухан Учралын болзоонд залуус яаруухан хэмээх “Улаанбаатарын үдэш” дууг хүн бүр дуулах дуртай. Энэ дууны аялгууг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хийжээ. Тэрээр дуу хэрхэн төрсөн талаар “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж, эгшиглэсээр ирсэн. Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. “Улаанбаатарын үдэш” дуугаа 30 гаруй жилийн өмнө зохиож, анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Түүнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна” гэсэн юм. Бидний амьдран буй нийслэлийн 380 жилийн ой тохиож байна. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот хэд хэдэн нэртэй байв. Тухайлбал, 1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ гэгдэж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар хэмээн тогтсон аж. Улаанбаатарын үдэш Ээрэм талын сэвэлзүүр салхи Эцэж ядраад амарсан юм уу Амраг хосын яриаг сонсохоор Амьсгаа даран чагнасан ч юм уу  Дахилт: Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан Уулзахын болзоонд залуус яаруухан   Ханш нээсэн дөлгөөн хаврын Хайраа илчилсэн дулаан орой Халуун мөрөө түшилцэн налаад Ханашгүй цэнгэл амсан суухад   Дахилт: Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан Учирсан хоёрын яриа эедүүхэн   Охь тэнгэрийн одод үржээд Орон байрны гэрэл цацраад Ижил хосын өргөө гэрээс Итгэл баярын аялгуу дуурснаа   Дахилт: Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан Угтах ирээдүй нь даанч яруухаан Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23 № 210 (6177)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 52 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06