Д.Баатарсайхан: Шалгалтад тэнцсэн бол шууд төрийн албанд томилохгүй

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуульд төрийн албанд анх орох иргэдийн Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заасан. Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 1- 30-ны өдрийн 00.00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтад цахимаар бүртгэж байна. Харин Ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдөр зохион байгуулна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байгаа. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохицуулалттай болсон.  Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ” гэв. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 53 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 33 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06