Э.Цэрэнбат: Морь унаж ирсэн эхний 100 хүүхэд бэлэгтэй

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Энэ удаагийн “Залуус” булангийн зочноор “Мөнхийн харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбатыг урилаа. -“Талын түмэн адуу” эвент зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу? -“Талын түмэн адуу” эвентийг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 10 гаруй төрлийн үйл ажиллагаа болдог. Энэ жилийн хувьд адуучид руугаа илүү чиглэсэн гэж хэлж болно. Тухайлбал, шургуунд 21 аймгаас оролцох сонирхолтой хүмүүс урьдчилж бүртгүүлэх хэрэгтэй. Учир нь 20 хүн л оролцох боломжтой. Сүүлийн үед өвөл морь унадаг уламжлал маань алдагдсан. Үүнээс гадна морь унадаг хүүхэд гэж байхгүй. Зөвхөн наадмын үеэр уралдааны морь унадаг болсон. Өмнө нь цагаан сараар морио унаад айл хэсдэг байлаа. Тэгвэл энэ удаа дээл, малгай өмссөн, өөрийн морио унаж ирсэн эхний 100 хүүхдэд бэлэг өгнө. Тэгэхээр энэ хүүхдүүдийг дагаад ээж аав нь морио унаж ирнэ шүү дээ. Өмнө нь аав ээжтэйгээ машинд суугаад эсвэл унах морио ачиж ирдэг байсан. -Сүүлийн үед хөдөөнийхөн маань морио унахгүй, мотоцикль, машинаар хонь, ямаагаа хариулдаг болсон шүү дээ? -Морио унахгүй болохоор уургаа барьдаг соёл маань үгүй болж байна.  Тиймээс олон адуу цугладаг эвент бол “Талын түмэн адуу”. Энэ эвентийг зохион байгуулснаар адуу дагасан соёлоо хамгаалж үлдэх зорилготой. Морио унахгүй байгаагаас морио дэллэхгүй, морийг зүсэлж нэрлэдэг хүн алга. Өнгөрсөн жил долоохон зүс нэрлэж байсан. Даяаршлын нийгэмд энэ соёл маань алдагдах гээд байна. Иймд морины соёлоо хамгаалж үлдэх “Талын түмэн адуу” эвентийг ирэх сард зохион байгуулна. Ингэж нэрлэсэн учиртай. Талд олон адуу байхаас гадна тал газрын нүүдэлчдийн ахуй амьдрал ялангуяа, намар, өвлийн цагт адуугаа хэрхэн уургалдаг уламжлал болон хамгийн шилдэг адуучдын ур чадварыг харуулахыг зорьсон. Мөн адуучдын үнэнч анд тайган анч нохойны уралдааныг зохион байгуулна. -“Талын түмэн адуу” эвент хэзээ, хаана болох вэ. Энэ үеэр өөр ямар арга хэмжээ зохион байгуулах вэ? -Хэнтий аймгийн Батноров суманд ирэх сарын 1-3-нд болно. Энэ жил Хэнтий аймгийн шилмэл үүлдрийн гүүг шалгаруулна. Наадам үзэх бус та морь унаад морьтон жагсаалд оролц. Та морь зүслэх, морины тухай дууны тэмцээн, сумын бүжгэнд оролц. Тайган анч нохойтой бол нохойны уралдаанд ор, үгүй бол бооцоо тавь. Мөн богино зайны морьтны уралдаанд нутгийн иргэдийн морийг унаад оролцоорой. Бас дээлтэй бөх тэмцээнийг зохион байгуулна. БОАЖЯ, БСШУСЯ, аймгийн ЗДТГ болон адуунд хайртай хүн бүр дэмждэг. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас айраг, Дундговь аймгаас айрагны хөхүүр ирүүлээд байна. -Эвентэд оролцох хүмүүсийн тоо хязгаартай юу. Ирсэн зочид, төлөөлөгчид хаана, яаж байрлах вэ? -“Талын түмэн адуу” гэж кириллээр бичсэн пэйж хуудас руу ороод хөтөлбөртэй танилцахаас гадна яаж очих, байр, хоолны талаар багц үйлчилгээ гаргасан учраас сонголтоо хийж урьдчилж бүртгүүлэх ёстой. Манай эвентийг үзэх хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байгаа болохоор 500 хүн хүлээж авах боломжтой. Түүнээс шууд явж очоод байрлах боломжгүй гэдгийг “Зууны мэдээ” сониноор дамжуулж байна. Энэ жилийн “Талын түмэн адуу” эвентэд маань Өвөрмонголоос 50 адуучин оролцохоор бүртгүүлсэн. Мөн 10-аад орны жуулчин ирж үзэхээр захиалгаа өгсөн байгаа. Дэлхий дээр монголчуудыг адуугаар төсөөлдөг. Адуу чинь өөрөө Монголыг илэрхийлдэг шүү дээ. Энэ жил манай эвентийг Өмнөговь аймгийн гурван жуулчны бааз, Архангай аймгаас гадна мэргэжлийн тур оператор 2-3 компани дэмжиж, ивээн тэтгэж байгаа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06