Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Монгол бөх бусад бөхийн төрлүүдийн эх суурь болдог гэдэг. Энэ үнэн гэдгийг өнөө үед үндэсний бөхөөр сайн барилдаж байгаа бөхчүүд дэлхийн эдвжээнд эр бяраа, уран мэхийн эрдэм чадлаа гайхуулж байгаагаас харж болно. Үүний нэг илрэл нь Японы Осака хотноо саявтар болсон сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ний үнэмлэхүй жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь торолгүйхэн түрүүлж дэлхийн аваргын титэм хүртсэн явдал байлаа. Н.Батсуурийг улсын баяр наадамд хоёр удаа түрүүлснээр аварга цолны эзэн болсон бол энэ жилийн баяр наадамд үзүүрлэж чансаатай бөх гэдгээ дахин харуулсан. Тэр бас их спортод идэр цагаасаа хөл тавьж жүдогээр тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй удаа оролцсон. Бөх сонирхогчид, олон түмэн түүнийг аварга цолныхоо эзэн болж яваа бас бөхийн ёс жудагтай ямар ч барилдааныг гололгүй зодоглож олон түмнээ баясгаж байдаг хүн гэж магтах юм билээ. Монгол үндэсний бөхөд удам гэж том юм бий. Тэгэхээр Н.Батсуурь аварга гурван үеийн удамтай. Өвөө Гэлэг нь улсын заан бол аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой, ах Г.Даваасамбуу нь улсын начин цолтой нэгэн байв. Дашрамд дурдахад аварга Н.Батсуурийн дэлхийн аварга болсон сүмогийн тэмцээний 100 кг-ын жинд үндэсний бөхийн аймгийн харцага Б.Бадрал дэлхийн хошой аварга, залуучуудын ангиллын +100 кг-д Н.Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнхдэлгэр нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн тэд багийн төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05