“Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” эхэллээ

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөг эхэллээ. Нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцлоо. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттай ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байна. Ах, дүүгийн харилцаа  тогтоосон он дарааллын хуудсыг 1957 онд ОХУ-ын Москва хот эхлүүлдэг бол хамгийн сүүлийн гэрээг 2019 онд Бүгд Найрамдах Казахстаны Нур-Султан хоттой байгуулаад байна. Метрополис хотын хувьд Улаанбаатар хотод бүрэн шийдвэрлэгдээгүй, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тухайлбал, бид агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн асуудал, хог хаягдлын менежмент зэргийг жишээ болгон дурьдаж болно. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ахан дүүсийн харилцаат хотуудаас харилцан туршлага солилцох, иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй ногоон байгууламж, хот байгуулалт, дахин төлөвлөлт, зам тээвэр зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна” хэмээлээ. Олон улсын өдөрлөгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва болон гадаадын зочид төлөөлөгчид үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Бангкок, Япон Улсын Мияконожо, БНКУ-ын Нур-Султан зэрэг хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хуралдаж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 10 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 49 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06