Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр

2019-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ сарын 29-нд тохионо.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн хөтөлбөр:

  № Арга хэмжээ Хэзээ   Хаана  
  1 “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн 10-р сарын 01-28 Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд
  2 “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн 10-р сарын 21 12:00 цаг   Уран зургийн галерейд
   3 “Ulaanbaatar international Day 2019”   10-р сарын 21-22 “Шангрилла” зочид буудал
    4   “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” нэгдсэн үзэсгэлэн   10-р сарын 21-29 10:00 цаг     Нийслэлийн Соёлын төв өргөө
  5   “Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн   10-р сарын 22-29 14:00 цаг   Мишээл Экспо
    6   Нийслэлийн 2019 оны  “Шилдэг хороо”, Хэсгийн ахлагч  нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол   10 дугаар сарын 23 11:00 цаг   Монголын Хүүхдийн Ордон
  7   “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслол   10-р сарын 23 14:00 цаг   Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр
  8   “Петер пен” мюзикл тоглолт 10 дугаар сарын 24,25,26- ны 14:00, 16:00, 29-ний 19:00 цаг   “Улаанбаатар” чуулгын байр
  9 Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт 10-р сарын 25 15:00 цаг Нийслэлийн Соёлын төв өргөө
    10 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам 10-р сарын 26, 27 12:00 цаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заал
    11 “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал 10 -р сарын 28 10:00 цаг BLUE SKY Цогцолборын Даймонд кристал танхим
    12 Мэлхийт хөшөө, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол 10-р сарын 28 12:00 цаг Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн
  13 Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт   10 -р сарын 28 14:00 цаг 18:00 цаг   Нийслэлийн Соёлын төв өргөө
  14 Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол   10-р сарын 28 18:00 цаг “Зайсан” хилл
  15 Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана 10-р сарын 29 08:00 цаг Сургуулиуд дээр
    16 “Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж  буй нөлөөг бууруулах нь”  хэлэлцүүлгийн нээлт   10-р сарын 29 09:00 цаг “Туушин” Зочид буудлын 5 дугаар давхар, “Соёмбо” танхим
  17 Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” 10-р сарын 29 10:00 цаг Нийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим
  18 “Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол   10-р сарын 29 11:00 цаг Д.Сүхбаатарын талбай
    19 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол 10-р сарын 29 12:00 цаг   Д.Сүхбаатарын талбай
  20 Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 10-р сарын 29 14:00 цаг Монгол Бөхийн өргөө
НЗДТГ-аас Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах, дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar International Day 2019”  арга хэмжээ, Нийслэл хотын  нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл”, “Улаанбаатарын нэг өдөр” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн томоохон бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр олон арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06