Фото: Оны шилдэг бүтээл-2019

2019-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Гэрэл зургийг Л.БАТДОРЖ

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу жил бүр зохион байгуулдаг "Оны шилдэг бүтээл"-ийг шалгаруулах үйл ажиллагаа  боллоо. Энэ жилийн шилдгийн шилдэг бүтээлээр:

А.Очирболдын “Ухамсар”,

Г.Эрдэнэбилэгийн “Муза”,

Б.Отгонтүвдэнгийн “Авга ах”,

Л.Гантөмөрийн “Чонон тууль”,

Б.Содномдаржаагийн “Тавган дээрх соёл” бүтээл шалгарч, улсын санд худалдан авжээ.

Харин зураач Б.Нямхүү “Домог” бүтээлээрээ үзэгчдийн таашаал хүртэж, Монголын уран зургийн галерейн нэрэмжит цомын эзэн болсон бол ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалан “Уртын дуу” бүтээлээрээ авсан байна. Энэ удаагийн шалгаруулалтад нэг уран бүтээлийн нэгдэл болон 135 уран бүтээлч 177 бүтээл ирүүлснээс эхний шатанд 124 бүтээл шалгарч үлджээ. 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнээс шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг баяждаг учир он оны шилдэг бүтээлээс бүрдсэн 4,000 гаруй бүтээлийг үзэгч олонд толилуулдаг юм. "Оны шилдэг бүтээл-2019" үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 36 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

19 цаг 15 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

19 цаг 15 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06