Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ.  Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов Хоёр орны дипломат харилцааны түүхийн бэлэг тэмдэг болсон ойн шуудангийн маркийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Шадар сайдын санаачилгаар Монгол шуудан компаниас эрхлэн гаргаж буй. Тус марк нь Монгол Улс 1924 онд анхны марк гаргаж байснаас хойшхи 1052 дахь дугаарын сэдвийн марк болжээ.  Монгол, Хятадын ирээдүй, хойч үе болсон Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд,  хоёр орны төрийн далбаа,  улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрсэлж, 12.000 сер, 6.000 анхны өдрийн дугтуйны хамтаар хэвлэж, худалдаанд гаргажээ. Энэхүү шуудангийн марк нь Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн манай хоёр орны харилцааны бэлэгдлийн эд өлгийн зүйл болж, марк сонирхогчдын үнэт цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа, хойч үед өвлөгдөн үлдэх бүтээл болох нь гарцаагүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин тодотгов. Элчин сайд Шин Хаймин энэхүү үйл явдлыг  Монголын ард түмнээс манай ард иргэдэд хандан ирүүлж буй том хүндэтгэл хэмээн тодорхойлсон юм. Сайд нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” шуудангийн маркийн анхны дугтуйд гарын үсэг зурж Монгол маркийн музейд хадгалуулахаар  болов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 35 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

19 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

19 цаг 14 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06