Терминатортой адилхан робот бүтээжээ

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын “Промобот” компани жүжигчин Арнольд Шварценеггерийн тоглосон Терминатортой адилхан робот бүтээснээ танилцуулжээ. Роботыг бүтээсэн зураг төслийн инженер Олег Кивокурцев “Энэ робот нь хүний нүүр царайг тусгай камерын тусламжтайгаар таних чадвартай. Мөн микрофон суулгасан учраас хүний дуу хоолойг танина” гэв. Түүнээс гадна хүрээлэн байгаа орчин нь шуугиантай байсан ч энэ робот  түүнтэй ярьж байгаа хүний яриаг сонсч чадна. Долоон хэлний үгийн баялаг сантай робот нь нэрт жүжигчинтэй адилхнаас гадна “Терминатор” кинонд Дараа уулзъя хонгор минь, Би буцаж ирнэ гэсэн үгийг мэддэг байна. Олег Кивокурцев “Бид энэ роботыг бүтээхдээ Арнольд Шварценеггерийн арьс, үс, сахал, босоо үрчлээсийг нь дууриалгаж хийхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан” гэж ярьжээ. Хүний хувийн хэрэгцээнд зориулан хийсэн робот нь зөвхөн ярилцагчийн үүрэг гүйцэтгэх учраас эх бие, гар гэж байхгүй. Мөн гэрийн ухаалаг хэрэгслийн системтэй холбож гэрэл, агааржуулагч болон бусад цахилгаан хэрэгслийг хянахад ашиглаж болох юм байна. Хүссэн хүнтэй  нь адилхныг хийж өгөх захиалга авч байгаа ажээ. Одоогоор таван захиалга ирсний хоёр нь АНУ, Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн  гэж Олег Кивокурцев ярьжээ. 2020 он гэхэд үйлдвэрлэж эхлэх энэ роботын загварыг  жүжигчин Арнольд Шварценеггерт  Санкт-Петебургт болсон олон улсын чуулганы үеэр танилцуулсан байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 34 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

19 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

19 цаг 14 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06