Г.Даваажаргал: Утааг хэмжих аргачлал, багаж өөрчлөгдөөгүй

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалтай ярилцлаа. -Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад ямар өөрчлөлт гарсан бэ. Хэмжилтийг ямар давтамжаар хэрхэн хийж байна вэ? -Ус цаг уур, орчны шинжилгээний газраас агаарын чанарын үзүүлэлтийг долоо хоногийн зайтай нэгтгэн гаргаж байна. Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан судалж байна. Улаанбаатарт 12 суурин станц 24 цагаар агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг. Станцууд гэр хороолол, орон сууц, автомашин, үйлдвэрээс үүдэлтэй агаарын чанарыг хэмжиж байна. Мөн алслагдсан буюу бохирдолгүй бүсэд агаарын чанарын станцыг байрлуулж хэмжилт хийж харьцуулалт хийдэг. Станцууд угаарын хий, хүхэрлэг хийн давхар исэл, азотын исэл, Pm тоосонцор, Pm 2.5 тоосонцрыг хэмждэг. Бохирдуулагч бодисуудын эх үүсвэр харилцан адилгүй. Хүхэрлэг хийн агууламж гэхэд шатахуун хүхэртэй байвал автомашинаас ялгарна. Гэр хорооллын айл, станц, нам даралтын зууханд хэрэглэж байгаа нүүрсэнд агуулагдаж байгаа хүхрээс үүдэж хүхэрлэг хийн агууламж өсдөг. Pm 10 хэмжээтэй тоосонцор бол сул шороон хөрс, барилга, зам гүүрийн ажлаас хамаардаг. Pm 2.5 хэмжээтэй тоосонцор шаталтаас үүдэж агаарт дэгддэг. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл гэр хорооллын айл, автомашин, станцуудын шаталтаас ялгарч байдаг бохирдуулагч бодис байдаг. Эдгээр үзүүлэлтээр энэ сарын 14-ний өдөр гаргасан агаарын чанарын мэдээгээр аравдугаар сарын 7-13-ны хоорондох үзүүлэлтийг өнгөрсөн жилийн яг энэ үетэй харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 12 хувиар өссөн. Энэ нь Зурагт орчимд илүү өндөр байна гэсэн үзүүлэлт юм. Азотын исэл, pm 10 хэмжээтэй тоосонцор, озоны хийн агууламж мэдэгдэхүйцээр өссөн, буурсан үзүүлэлт алга. Харин pm 2.5 хэмжээтэй тоосонцор 14 хувиар буурсан бол угаарын хийн агууламж өссөн, буурсан болон стандартаас даваагүй. -Хүхэрлэг хий 12 хувиар өссөн гэхээр стандартаас давсан үзүүлэлт үү? -Хүхэрлэг хий, шатахуун, нүүрс, сайжруулсан түлшинд агуулагдаж байдаг. Жишээлбэл, өмнө нь Багануур, Налайхын тонн нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээ 0.4-0.5 хувь байдаг байсан бол  сайжруулсан түлшнийх үүнээс бага зэрэг өндөр байна. Гэхдээ олон улсын болон Монгол Улсын стандартад экспорт, импорт хийж байгаа тонн нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээ нэг хувиас хэтрэхгүй гэж зааж өгсөн. Одоогийн хэрэглэж байгаа сайжруулсан түлш, түүхий нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээ нэг хувиас хэтэрдэггүй. Стандарт гэсэн үг. “Тавантолгой түлш” компани шохойн чулууг бага зэрэг хольсноор хүхрийг агаарт дэгдээхгүй байх зэргээр агууламжийг бууруулах технологийг нэвтрүүлсэн. -Pm 2.5 буурсан гэхээр агаарын бохирдол багассан гэсэн үг үү. Гэхдээ агаарыг бохирдуулж байгаа бодис чухал шүү дээ. Мөн утаа багассан гэж баталгаатай хэлж чадах уу?  -Суурин станцуудын байршил харилцан адилгүй. Баянхошууных гэр хорооллын бохирдлыг хэмждэг бол багшийн дээд, баруун дөрвөн зам, Амгалан орчмынх замын ойролцоо учраас автомашинаас ялгарч байгаа бохирдуулагч бодисыг хэмждэг учраас харьцуулах боломжгүй. Эх үүсвэр, хэмжилтийн дүн 100 хувь адил байна гэж үгүй. Тухайн орчинд байгаа агаарыг бохирдуулж буй голлох эх үүсвэрийг хэмжиж байна гэсэн үг. Долоо хоногийн дунджийг харахад шаталтаас ялгарах тоос, тоосонцор pm 2.5 буурсан. Өвлийн улиралд харагдаад байдаг саарал зүйл бол тоос, тоосонцрын бохирдол юм. Агаарын бохирдол гэдэг ерөнхий нэр томъёо учраас төдөн хувиар буурсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Агаарыг бохирдуулж байгаа бодисын үзүүлэлтээс хамаарна. Pm 2.5 тоосонцор 14 хувиар буурсан нь агаарыг бохирдуулагч тоос тоосонцрын хэмжээ  багассан гэж хэлж болно. -Хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа бодист өөрчлөлт орсон уу? -Угаарын хийн агууламж өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад стандартаас давсан, буурсан үзүүлэлт алга. -Өмнөх жилүүдтэй харьцуу­лахад агаарын бохирдлыг хэмжих аргачлал өөрчлөгдсөн үү? -12 станцын тав нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрынх, долоо нь УЦОШГ-ын станц байдаг. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын станцууд 1980-аас хойш, манай байгууллагынх 2009 оноос хойш хэмжилт хийж байна. Хэмжилтийн аргачлал, багаж төхөөрөмж өөрчлөгдөөгүй. Олон улсын станцын шаардлага хангасан багаж төхөөрөмжөөр хэмжиж дэлхийн агаарын чанарын шууд хэмжилтийн нэгдсэн системд холбогдсон. -Хэмжигч үнэн зөв зааж байгааг хэрхэн баталгаажуулдаг вэ. Заримдаа станц ажиллахгүй байгаа тохиолдол гарсан шүү дээ? -Манай багаж Япон, цаг уурынх Францынх. Японоос албан ёсны эрхтэйгээр захиалж авдаг. Мөн хэмжилт хийж буй тоног төхөөрөмжийг Стандарт хэмжилзүйн төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын төв лабораторид хянуулдаг. Багаж төхөөрөмжүүд өөр дээрээ гарсан алдааг автоматаар төв серверт мэдээлж, тэр болгонд мэргэжилтнүүд засвар үйлчилгээг нь хийдэг. Тогтмол агууламжтай стандарт хийнүүдээр байнга цэнэглэж, шалгаж байдаг. Станцуудын хувьд доголдох тохиолдол байдаг. Цахилгаан тасрах зэргээр 1-2 цаг зогсох үе бий. Аппликейшн дээр зарим үед хэмжилтийн дүн байхгүй саарал болчихдог нь сервер, wifi цацах төхөөрөмжтэй холбоотой алдаа гардаг. -Угаарын хийг хэмжих туршилт хийсэн гэсэн. Иргэд юуг анхаарвал угаартахгүй байх вэ? -Байшингийн тасалгааны угаарын хийн агууламжийг гурван удаагийн туршилтаар хэмжсэн. Энгийн галлагаагаар зуухыг 70 орчим хувьд нь сайжруулсан түлш хийхэд тасалгаан дахь угаарын хийн агууламж 2.87 ppm байсан бол зуухыг дүүртэл нь галлахад 510 ppm болсон. Харин дээрээс нь доош нь галлагаатайгаар зуухыг дүүргэхгүйгээр хийхэд 230 ppm байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, дээрээс нь доош нь галлаж, зуухыг дүүргэхгүй байх нь угаарын хийг бууруулж байгаа нь туршилтаас харагдсан. Угаарын хийн агууламж Монгол Улсын стандартад 10 млг мкуб байдаг. Туршилтаар хэмжигдсэн 500 ppm-ийн үед 45 минутын дотор толгой эргэж дотор муухайрч, таталт өгч хоёр цагийн дотор мэдрэлээ алдаж, амь насанд эрсдэл үүснэ. Эхний галлагаа буюу 2.87 ppm байвал хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үзэж болно. Тиймээс иргэд хэвийн хэмжээнд байлгахын тулд зуухаа 85 хувиас хэтрэхгүй хэмжээнд дүүргэж, сойлтыг нээж, дээрээс нь галлавал угаарын хийг бууруулж болно. Зуухны битүүмжлэлээс гадна гэр, байшинд агааржуулалттай байх хэрэгтэй. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

1 цаг 0 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

4 цаг 20 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

8 цаг 25 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

8 цаг 25 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

8 цаг 25 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 46 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин