Жэк Ма:Сайн үйлсийн сангууд Хятадад дөнгөж эхэлж байна

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ “Алибаба”-г үндэслэгч, Хятадын хамгийн баян хүн Жэк Ма-гийн үзэж буйгаар урд хөршийн мянга мянган бизнесмэнүүд, тэрбумтнууд ирээдүйд сайн үйлсийн сангууд үүсгэн байгуулна хэмээн итгэж байгаагаа мэдэгдсэн хэмээн “Форбес” сэтгүүл мэдээллээ. Гэвч Бээжингийн хувьд энэ нь дөнгөж л эхэлж буй үйл ажиллагаа юм. “Олон улс оронд сайн үйлс, буяны сангийн үйл ажиллагааны урт түүх байдаг. Гэвч Хятадад энэ нь дөнгөж эхэлж байна” хэмээн Жэк Ма Сингапурт болсон “Форбес”-ийн гүйцэтгэх захирлуудын уулзалтын хэлэлцүүлэгт оролцохдоо хэлжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд сайн үйлсийн бусад сангуудаас туршлага судалж, буяы үйл ажиллагаа эрхлэх системтэй аргачлалаа бий болгожээ. Ма 2014 онд өөрийн буяны сангаа бий болгосон байна. Өнгөрсөн есдүгээр сард интернэт худалдааны хамгийн том байгууллагын тэргүүний суудлаа хүлээлгэн өгөхдөө тэрээр буяны үйл хэргээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байжээ. Тэр бүү хэл, ажлаа өгөхөөс арваад жилийн өмнөөс Жэк Ма Rockefeller болон Bill & Melinda Gates сангийн үйл ажиллагааг судалж, тэдгээртэй ойр ажиллах болсон байна. Энэхүү энтрепренер эр өмнө нь Африкт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрүүл мэндийн нөхөн сэргээх төслүүд дээр ажиллаж байсан нэгэн юм. Ма нь өмнө нь англи хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд Африктай ихээхэн ойр холбоотой байдаг билээ. Тэрээр ирэх сард Африк руу зорчиж, тэндхийн залууст дэмжлэг үзүүлэх аж. Ма-гийн хэлж буйгаар Африкт засаглалыг ил тод болгох цахим засаглал, баатруудыг төрүүлэх энтрепренер, хүмүүс хүсч буй зүйлээ хийхэд нь туслах боловсрол хэрэгтэй юм. Эх сурвалж: www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 57 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

19 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

19 цаг 36 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06