Хүүхдийн хөгжлийг эрхэмлэгч “Хаан Эрдэм” сургуулийнхан намрын өдөрлөгөө хийв 

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ХАТАН “Хаан Эрдэм” бага сургууль нь англи хэлний үндсэн хөтөлбөр, математик, байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй, хөгжүүлэх сургалтаараа хүүхдийн оюун ухаан болон бие бялдрыг зэрэг хөгжүүлдэгээрээ давуу талтай. Тухайлбал, спорт өрөлт, рубик шоо, шатар, стем зэргийг нас насных нь онцлогт тохируулан заадаг. Өөрийн гэсэн спорт заалтай учраас биеийн тамирын хичээлээс гадна сагсны болон таеквондогийн клуб хичээллэдэг юм байна. Хичээлийн шинэ жил эхлээд хүүхэд багачууд хичээл сургуульдаа шамдаж буй энэ өдрүүдэд “Хаан Эрдэм” бага сургуулийнхан “Алтан намар” байгаль дахь хичээл, “Бид хамтдаа” спорт өдөрлөгөө амжилттай зохион байгуулжээ. “Алтан намар” “Хаан Эрдэм” бага сургуулийнхан “Алтан намар” байгаль дахь хичээлээ Бэлхийн зусланд зохион байгуулжээ. Монгол хэл, Англи хэл, Математикийн хичээлийг суралцагчидад хөгжилтэй дурсамжтай хэлбэрээр байгалтай уялдуулан хийснээрээ онцлог байв. Сурсан дуугаа дуулж үзүүлэн, дуртай бүжгээ бүжиглэцгээн, хөгжөөнт тоглоом тоглонгоо ярилцах, зурах, будах, ажиглах, харьцуулах хэлбэрээр хичээл явагдсан нь сонирхолтой байлаа. Мөн спорт тэмцээнүүдийг зохион байгуулж, 1-2 дугаар ангийнхан дундаас 1б анги, 3-5 дугаар ангиудаас 5а анги түрүүлснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөв. Хүүхдүүд бэлдэж ирсэн хоолоо идэж хэсэгхэн амарсны дараа багш нар авьяасаа үзүүлж, дуулж, бүжиглэж, илбэ үзүүлж мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлсэн юм. “Бид хамтдаа” Харин “Бид хамтдаа” сэдэвт спорт өдөрлөгт суралцагчид багш нартайгаа хамт спортын хөгжилтэй уралдаан тэмцээнээр өрсөлдөн нэг өдрийг зугаатай өнгөрүүлсэн юм. Анги бүр нэг минутанд багтааж өөрсдийн биеэр хөдөлгөөнт цэцэг урлаж үзүүлэн мэндчилгээ дэвшүүлснээр өдөрлөг эхэлсэн.  Сурагчид өглөө бүр тогтмол хийдэг хөгжимт дасгалаа багш нарынхаа хамт хэрхэн сайн хийж сурснаа гурван минутад үзүүлэх байв. Дараа нь багшийн хамтаар 30 метр зайг спорт алхаагаар алхаж туулав. Үүний дараа жинхэнэ хөгжилтэй тэмцээн эхэллээ. Ангийн эхний хүүхэд спорт өрөлт өрснөөр цаг эхэлж тусгайлан бэлдсэн саадыг тойрч гүйж, харайж, шургаж, сүлжиж явсаар барианд ирсэн хамгийн сүүлийн хүүхдээр нэг ангийн хугацааг тооцож байлаа. Мэдээж бөмбөгөөр тоглодоггүй, бөмбөг шидэж чадахгүй хүүхэд гэж үгүй. Тиймээс  “Бид цуглуулж чадна” нэртэй тэмцээнд хүүхдүүдийг хөгжөөв. Талбайд тараан байрлуулсан жижиг бөмбөгийг түүж нэг минутанд багтаан өндөрт байрласан сагсанд шидэж оруулах даалгавар амаргүй ч зугаатай байлаа. Спорт наадамд заавал байх төрөл болох уртын харайлт, олс таталтын тэмцээнүүд ч өрсөлдөөнтэй явагдаж ялагчаа тодруулсан. Эдгээр тэмцээн уралдаан бүрт хүүхдүүд чин сэтгэлээсээ оролцож ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин, цаг хугацаатай өрсөн уралдсаар эцсийн дүн гарлаа. “Бид хамтдаа” намрын спорт өдөрлөгийн дүнг 1-2 анги, 3-5 анги гэж хоёр түвшинд дүгнэсэн юм. Шилдэг болсон ангиудад батламж, гарын бэлэг өгч, хамгийн өндөр оноогоор тэргүүлсэн Б.Цэндсүрэн багштай 2а ангид шилжин явах цом гардуулсан юм. Эх сурвалж: www.polit.mn                                                                         
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 38 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

19 цаг 17 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

19 цаг 17 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06