Оюутнуудыг эерэг хандлагад уриаллаа

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдлаа. “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран гурав дахь жилдээ өрнүүлж байна. Энэ аян нь төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, тэднийг эерэг хандлага, амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцааны соёлтой иргэд болгон төлөвшүүлэх зорилготой. Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, их дээд сургуулиуд, МСҮТ, Асрамж халамжийн төвд байгаа өсвөр насны хүүхдүүдэд хуваарийн дагуу эерэг хандлагын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, СЭМҮТ, “Жигүүр гранд”, “Таван толгой түлш” компанийн албан хаагчид, “Нархан” сургуулийн сурагчид нийт 7000 гаруй иргэд хамрагдаад байна. Мөн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 10 зөв дадлын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршууллаа.  “Нийслэлийн иргэний 10 зөв дадал”
  1. Эерэг хандлагатай иргэд байцгаая
  2. Эелдэг харилцаатай иргэд байцгаая
  3. Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая
  4. Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая
  5. Бүтээлч, санаачилгатай, оролцоотой иргэд байцгаая
  6. Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая
  7. Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая
  8. Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая
  9. Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая
  10. Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06