Орос чихрийг дуурайлган Украйн улсад үйлдвэрлэсэн зөрчил гарчээ

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Худалдаа үйлчилгээ эрхэлж буй ААН, сүлжээ дэлгүүр, худалдааны зах, импортоор бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудын төлөөлөл оролцсон “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт семинар өнөөдөр  боллоо. Семинарын хүрээнд хамгийн их гарч буй оюуны өмчийн зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэн юм. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэс 107 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдол хүлээн авчээ. Үүний 77 өргөдөлд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 30 өргөдлийг зөрчил биш гэж үзэн буцаасан байна. Энэ 77 өргөдлийн 40 гаруй хувь нь барааны тэмдэгттэй холбоотой, 30 гаруй хувь нь зохиогчийн эрхтэй холбоотой зөрчил аж. Сүүлийн жилүүдэд барааны тэмдэгт эзэмшигчийн эрхийг зөрчих зөрчил нэмэгджээ. Энэ талаар Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган ААН-ийн барааны тэмдэгт хамгаалагдсан байна. Батерей, гар утас, цаг, угаалгын нунтаг, чихэр гэсэн иргэдийн өргөн хэрэглэдэг ахуйн хэрэглээний барааны тэмдэгийг ашигласан зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тухайлбал Оросын холбооны улсын чихэртэй  адилхан хэрнээ Украйн улсад үйлвэрлэсэн чихэр оруулж ирсэн хэрэг гарсан. Энэ бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цаашлаад Гаалийн ерөнхий газраар шийдвэрлэх ноцтой  зөрчил юм. Бид Орос чихэр идээд байна гэтэл дуурайлгаад үйлдвэрлэчихсэн Украйн чихэр идээд байгаагаа мэдэхгүй байсан байна. Оюуны өмчийн энэ зөрчил тухайн бараа бүтээгдэхүүний патентыг эзэмшиж байгаа  байгууллагыг хохироодог. Мөн тухайн барааг жинхэнэ гэж худалдаж авсан хэрэглэгчийг хохироодог. Ижил төрлийн хэдий ч өөр улсад үйлдвэрлэсэн бараа чанар, эрүүл ахуйн хувьд асуудалтай. Тиймээс хэрэглэгч барааны шошго тэмдэгийг сайн харах нь чухал. Харин бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн оруулж ирэхдээ оюуны өмчийн эрхийг хэн эзэмшдэг, энэ бүтээгдэхүүнийг зарах эрхтэй юу гэдгийг нь судлах шаардлагатай” гэж ярилаа. Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн буюу тухайн барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, ижил төрлийн савлагаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг юм байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 8.5-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий. Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Оюуны өмчийн газар хоёр төрлийн шалгалт хийж, зөрчлийг илрүүлдэг. Нэгдүгээрт зөрчил гаргасан байж магадгүй гэж үзсэн ААН-үүд дээр очиж төлөвлөгөөт шалгалт, хоёрдугаарт иргэдийн өргөдөл гомдлын дагуу очиж шалгалт хийдэг. 2017 оноос Зөрчлийн тухай хуулиар эдгээр зөрчлийг шийдвэрлэж байна. Нэр хүнд өндөртэй, том ААН-ийн тэмдэгтийг ашигласан хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэг их хэмжээний хохирол үүсгэж магадгүй” гэсэн юм. Ижил төрлийн тэмдэгт ашигласан оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд ААН, байгууллага хууль эрх зүйн орчинтой танилцаж, хуулийн зөвлөгөө авах ёстой. Мөн тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, оюуны өмчийг нь хэн эзэмшдэгийг судлах ёстойг анхаарууллаа. Эх сурвалж: www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06