“Хувьцаа эзэмшигчдийн маргаанаас болж иргэд хохирох ёсгүй”

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.Оюунгэрэл Хан-Уул дүүргийн II хорооны иргэд болон  “Фүжи Девелопмент” ХХК-ны удирдлагууд  хамтран нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаардаж,  мэдээлэл хийлээ. Нэхмэлийн шар байрны барилгын ажил зогсвол оршин суугчид өөрсдийн гэр оронгүй, өвлийн хүйтнийг хүнд нөхцөлд өнгөрөөхөд хүрээд байгаа юм. Одоогоор 130 өрх түрээсийн байраар амьдарч байна. Оршин суугчдын төлөөлөл З.Энхчимэг: -“Фүжи Холдинг” компани нь энэ ажлыг нэлээд удаж байж эхлүүсэн. Энэ хооронд бид 3-4 жил түрээсийн байраар амьдарч байна. Бидний эрх зөрчигдөж байна. “Фүжи Девелопмент” компанид эрхээ шилжүүлж үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дээр дэмжиж нэхмэлийн шар байрыг аль болох хурдан ашиглалтад оруулж өгөхийг хүсч байна гэв.  Харин “Фүжи Девелопмент ХХК”-ний төсөл хариуцсан менежер н.Ганбаатар: -Нийт найман байраас эхний байр ашиглалтад орсон байгаа. Одоо хоёр дахь байр 80 хувийн гүйцэтгэлтэй байна . Анх 2014 онд “Фүжи Холдинг” компани нь нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр авсан боловч санхүүгийн асуудлаар эхлүүлж чадахгүй байсан. Үүний үндсэн дээр 2017 онд“Фүжи Девелопмент ХХК” 100 хувь хөрөнгө оруулахаар санал тавин хамтарч ажилласан. Гэвч “Фүжи Холдинг” компанийн ББСБ нь цуцлагдаж асуудалтай болсон учир бид ч бас санхүүжилтээ зогсоож төслөөс гарах шийдвэрт хүрсэн юм. Гэтэл оршин суугчид санал тавьж “Танай компани эхлүүлсэн шигээ үргэлжлүүлэн ажиллаачээ өөрсдийн гэсэн гэр оронгүй, нөхцөл байдал хүнд байна” гэсний улмаас бид ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Харин “Фүжи Холдинг “ компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан бидний ажлыг дээрэмдэх гэж байна хэмээн гүйтгэж, нэр төрд халдан, иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Энэ талаар бид хуулийн байгууллагад хандах болно” гэсэн юм.  Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 31 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06