Цаатан бүсгүйн ер бусын ертөнц

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам хоёр хоногийн өмнө найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” киногоор эхэлсэн. Энэ жил Канн, Венец, Берлин, Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхенийн кино наадамд шилдгээр шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц гэсэн есөн орны 18 киног үзэгчдийн хүртээл болгох юм. “Ер бусын ертөнц” киног хэдэн жилийн өмнө Монголд ирсэн франц эмэгтэй бөөгийн зан үйл, далд ертөнцийн дуудлагатай дотоод ертөнцөөрөө холбогдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Франц, Бельги, Монголын уран бүтээлчид хамтарсан энэ кино Хөвсгөл аймагт зураг авалтаа хийсэн аж. Мөн Берлиний олон улсын кино наадмын шилдгээр шалгарсан Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ”, Нора Фингшаидын “Систем сүйтгэгч”, Мексикийн кино урлагийн дээд шагналыг авсан “Бидний ээжүүд” кино өчигдөр үзэгчдэд хүрлээ. Эдгээр киноны талаарх товч мэдээллийг хүргэе. “Систем сүйтгэгч” Бенни Энэ кино 69 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадамд өрсөлдөж “Мөнгөн баавгай” буюу Альфред Бауэрын нэрэмжит шагналыг хүртсэн. Гэр бүл, нийтийн байр, асрамжийн газар, тусгай сургууль гээд хаана ч очсон удалгүй хөөгддөг есөн настай, огцом ууртай Бенни охинд зөвхөн хайр халамж хэрэгтэй байв. Гэвч эрх дураараа түүнийг хүмүүс “систем сүйтгэгч” хэмээн нэрлэж, ээж нь хамт байхаас эмээнэ. Үүгээр олон янзын систем, тогтолцоогоор хүүхдээ бөмбөгдөхийн оронд тэднийг ойлгох сэтгэл, тэдэнд өгөх хайр чухал гэдгийг ойлгуулахыг зорьжээ. “Би гэртээ байсан, гэхдээ” Дунд сургуулийн сурагч хүү Филип найман настай охин дүү болон ээжийнхээ хамт амьдардаг. Филип чимээ сураггүй долоо хоног алга болж байгаад ирнэ. Түүнийг хаагуур, юу хийж явсныг хэн ч мэдэхгүй. Гэвч эргэж ирснийхээ дараа өвдөж эмнэлэгт хэвтэхэд ээж нь өөрийгөө буруутган сэтгэл санааны хямралд орно. Үхэл, амьдралын зааг гэр бүлийн тогтолцоо өөрчлөгдөхөд хэрхэн нөлөөлж болох тухай өгүүлнэ. “Бидний ээжүүд” Иргэний дайныг өдөөсөн гэх цэргүүдийг шүүх хурал олны анхаарлын төвд байлаа. Шинэ антропологич Эрнесто Криминалистикийн төвийг төлөөлж, сураггүй бологсдыг эрж хайх ажилд томилогдов. Нэгэн настай эмэгтэйн мэдүүлгээс Эрнесто дайны үеэр сураггүй болсон аавынхаа тухай сэжүүрийг олно. Ээжийнхээ эсэргүүцлийг үл тоон үнэнийг олохын тулд бие сэтгэлээ зориулах залуугийн түүх хэрхэн үргэлжлэх бол.... Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.16 №205 (6172)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 28 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 8 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06