Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ХУЛАН Мэргэжлийн боловсролын салбарт тэргүүлэгч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, урлалын политекник коллежтой холбоотой ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Коллежийн захирал Б.Даваажавыг багш нараа үндэслэлгүйгээр халсан хэмээн ажлаа өгөхийг шахаж, олон нийтэд нотолгоо, баримтгүй мэдээлэл цацаж, холбогдох дээд байгууллагуудад хандаад байгаа юм. Захирлаа шахаж, ажлаас нь чөлөөлүүлэх санаархал нь нэлээд хугацааны өмнөөс эхэлсэн бөгөөд өөрсдийнхөөр нь хүслээр болоогүй учир сүүлдээ ёс зүйгүй, нэр төрд халдсан, гутаан доромжилсон өнгө аясаар эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна. Энэ нь захирлын нэр хүнд, үйл ажиллагаа гэхээс илүү сүүлдээ 18 мянган суралцагчтай тухайн сургуулийн үйл ажиллагаа доголдож, мэргэжлийн боловсролын сэргэсэн нэр хүндийг унагахад хүргэжээ. Тиймээс тухайн коллежийн багш нар сургуулийнхаа үйл ажиллагаа нэр хүндийг авч үлдэхийн тулд хууль бусаар эсэргүүцэн тэмцэж буй багш нартай холбоотой баримтуудыг ирүүлсэн юм. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд хариуцлага алдаж ажлаас халагдсан болон одоо ажиллаж байгаа зарим багш тухайлбал, Г. Жаргалсайхан , Б. Золжаргал, Д. Солонго, Б. Түвшинжаргал, Б. Эвсэгбаяр, Д.Мөнхжаргал нар нь цахим мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үзэл бодлоо хамт олны санал мэтээр цацаж, төрийн байгууллагуудад өргөдөл гомдол гаргаж, өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар залуу багш нарыг ятгаж эхэлсэн байна. Гэвч эдгээр багш нар нь өөрсдөө ёс зүй хариуцлага, Төрийн албаны тухай хуулиас эхлээд олон хууль, тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан учраас энэ нь эргээд ажлаас халагдаж, хариуцлага тооцох шалтгаан нөхцөл болсон байдаг.

Баримт 1.

Оёдлын мэргэжлийн багш Г.Жаргалсайхан нь тус коллежийн ҮЭХ-ны дарга байсан бөгөөд нь албан тушаал, тамга тэмдгээ өгөхгүйгээр жирэмсний амралтаа авч, гурван жилийн хугацаанд хамт олныхоо эвлэлдэн нэгдэх эрх ашгийг зөрчсөн байдаг. Сүүлдээ багш нар нь түүний тэргүүлдэг ҮЭХ-г байгууллагынхаа хурлаар татан буулгаж, өөрсдөө үйлдвэрчний эвлэл байгуулсан байна. Гэвч Г.Жаргалсайханы аваад явсан тамга тэмдгийг Оюуны өмчийн Улсын бүртгэлийн газраас баталгаажуулахыг шаардсан байна. Г.Жаргалсайхан нь эрхзүйн статусгүй, байгууллагын нэрийг барьж ёс зүйгүй гүтгэлэг тарааж байна гэдгийг багш нар нь хэлж байна.

Баримт 2.

Англи хэлний багш Б.Золжаргал, монгол хэлний багш Б.Эвсэгбаяр нар нь 12 дугаар ангийн мэргэжлийн боловсролын үнэмлэхэд бичилт хийх үедээ өөрийн хариуцаж авсан ангийн мэргэжлийн үнэмлэхийг хулгайд алдаж, улсын шалгалтын дипломын дүнг засаж бичсэн, дүнг засах боломж хэн нэгэнд олгосон ажлын хариуцлага алдсан. Энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас шалгаад багш нарыг хариуцлага хүлээх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг ч гаргаад байна.

Баримт 3.

Мөн Д.Солонго багш нь хамт олныг турхирч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацсан. Хамт олны хурал дээр ёс зүйгүй, батлагдаагүй мэдээллийг үнэн бодит мэтээр зарлаж хүний нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан байна. Түүнчлэн сургуулиас батлагдсан цагийн хуваарийн дагуу хичээл ордоггүй, дураараа аашилдаг зэрэг багшийн ёс зүйтэй холбоотой үйлдлүүдийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцох асуудлыг ярьсан байдаг.

Баримт 4.

Нийгмийн түншлэлийн ажилтан Б.Түвшинжаргалын буруутай ажиллагаа нь доорх баримтаар нотлогдсон. Б.Түвшинжаргалыг Захирлын 2019 оны 6-р сарын 24-ний Б/75 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлсэн. Уг тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-д заасан, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон, Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2 нь ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг зааж өгсөн. 7.2.2.8-д ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, хагас бүтэн жилийн ажлын тайлангийн үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн үндэслэлээр эрхэлж байгаа ажлаас нь чөлөөлөх ёстой байсан боловч жирэмсэн учраас одоогийн ажилд шилжүүлсэн байна. Тэрээр 2019.06.07-нд 2019 оны эхний хагас жилийн тайлан хамгаалалт болоход ирээгүй бөгөөд 2019 оны зургадугаар сарын 21-нд тайлангаа ойрын үед хамгаалах үүргийг захирлаас авч 2019 оны зургадугаар сарын 24-нд хамгаалжээ. Удирдлагаас олон хоног шаардуулж байж хамгаалсан. Тэгэхдээ хангалтгүй дүн үзүүлсэн. Б. Түвшин­жаргалын 2019 оны эхний хагас жилийн тайлан хамгаалалтыг авч хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Б.Түвшинжаргалын хийсэн гээд байгаа ажил чинь тайлан биш байна. Сургуулийн сайтнаас бусад хүмүүсийн хийсэн ажлыг хуулаад тавьчихсан байна. Хийсэн ажилдаа ямар үр дүн гаргаж, бүтээлч ажилласанаа бичээгүй байна гэж дүгнэгдсэн. Энэ чинь хамгийн том ажлын үр дүн үнэхээр муу байна гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд байгууллагын дотоод журмын 7.2.2.8-д заасан хагас бүтэн жилийн үнэлгээгээр “хангалтгүй” дүн үзүүлсэн нь тайлан хамгаалалтын дөнгөж 40 хувийн үнэлгээ авсан байдаг.

Баримт 5.

  Багш Д.Мөнхжаргал нь бакалаврын зэрэг аваагүй байж, Төрийн албан хаагчийн анкетыг буруугаар бөглөж анх ажил орсон байдаг. Улмаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн магистрын зэрэг хамгаалсан зөрчилтэй. Үүнийг Архивын лавлагаагаар нотолсон байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Боловсролын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл гэдгийг багш ажилчид хэлж байлаа. Энэ асуудлаар ХНХЯ-наас ажлын хэсэг гаран шалгаж байгаа ч багш нарын хэлсэн шиг алдаа дутагдлыг илрээгүй, Хүний эрхийн үндэсний комиссоос сургууль дээр ирж багш ажилчидтай уулзсан. Мөн асуудлаар сургуулийн хамт олон ХЭҮК-т хандаад байгаа юм. Ийнхүү өөрсдийн ёс зүй, ажлын хариуцлага, хууль зөрчсөн үйлдлээсээ болж, ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс нь мэргэжлийн боловсрол олгогч томоохон сургуулийн нэр хүндийг шавартай хутгаж эхлээд байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.16 №205 (6172)  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12