Х.Оюунболд
БНХАУ-ын дэд дарга Ван Цишань энэ сарын 22-нд Нарухитог Японы шинэ хаанаар өргөмжилж титэм зүүлгэх ёслолын ажиллагаанд эх орноо төлөөлж оролцох юм байна. Тэрээр айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу Японы эрх баригчид болон олон салбарын төлөөлөгчидтэй уулзахаас гадна Хоккайдо мужаар орох ажээ. Ерөнхий Шинзо Абэ энэ ажиллагаанд уригдсан 190 гаруй Засгийн газрын тэргүүн болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн байна. Япон улс энэ ёслолын ажиллагааг санаа тавьж зохион байгуулж байгаа. Мөн ерөнхий сайд Шинзо Абэ энэ их чухал үйл ажиллагаа учраас энэ ёслолд эртнээс хичээж бэлдсэн гэв. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Нарухитог хаан ширээнд суусан. Гэхдээ энэ удаа титэм зүүлгэх ёслолын дараа албан ёсны хаан болсныг Япон болон бусад оронд зарлах ажээ.
Эх сурвалж www.polit.mn