Сурагчид сурах бичиггүйгээр эхний улирлаа дуусгалаа

2019-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Доржханд Хичээлийн шинэ жил эхлээд хэдийнэ хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Ирэх  долоо хоног хичээллээд орон нутаг, нийслэлийн сурагчдын I улирлын амралт эхэлнэ. Гэтэл ахлах ангийн сурагчид өнөөдрийг хүрртэл сурах бичгээр бүрэн хангагдаагүй, багш нар нь интернэтээр даалгавраа өгч байгаад эцэг эх, хүүхдүүд бухимдаж байна. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчтэй уулзахад “Нийслэлийн боловсролын газраас асуу. Ямар ч гэсэн II улирлын хичээл эхлэхэд хүүхдүүд сурах бичгээр хангагдана. Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангахаар өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор номоо худалдан авч буй дунд, ахлах ангийн 180 мянган сурагчид сурах бичгээ төлбөртэй ашиглуулахаар шийдвэрлэсэн. Худалдан авах ажиллагааг долдугаар сард зарлаж нэгдүгээр багц тендер наймдугаар сарын 5, хоёрдугаар багц тендерийг наймдугаар сарын 19-нд үнэлгээг тухай бүр Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн. Азийн хөгжлийн банкнаас эхний зөвшөөрөл есдүгээр сарын 18-нд ирж, 25-нд хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан. VI, VII ангийн сурах бичгийг долоон компани хэвлэж түгээлт эхэлсэн. Харин хоёр дахь зөвшөөрөл есдүгээр сарын 23-нд ирж, энэ сарын 2-нд хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан. X-XII ангийн сурах бичгийг дөрвөн компани хэвлэж байна. Гурав дахь буюу VIII, IX ангийн сурах бичгийн зөвшөөрөл энэ сарын 4-нд ирж, компаниудад мэдэгдэл хүргүүлсэн. Энэ сарын 11-нд хэвлэн нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа” гэсэн юм. Эх сурвалж www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 56 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06