Майкл вайсс: Киргизийн эсрэг японтой тоглосноос өөр тоглолт үзүүлэх болно

2019-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЖАВХАА 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо өнөөдөр 16:00 цагаас Киргизийн эсрэг хийхэд бэлэн болоод байна. Манай шигшээ багийн хувьд одоогоор хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа. Хэрэв өнөөдөр Киргизээс эерэг үр дүн авч, 11-р сарын 19-нд Мьянмарын талбайгаас оноо салгаж чадвал 2023 оны Азийн АШТ-ий өмнөх "Плэй офф"-ийн шатанд өрсөлдөх шаардлагагүй болно. Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин " Бидний гол зорилго хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ баг талбайдаа тун хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг санагдсан. Тиймээс бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана." хэмээн ярьсан байдаг.  Тэгвэл Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс "Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлнэ. Японтой тоглоход ур чадварын зөрүү гарсан ч энэ удаад үгүй. 2017 онд Киргизийн багт 3:0-ээр хожигдоход 23-аас доош насны залуус тухайн тоглолтод оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол үндэсний шигшээ баг. Өнөөдөр үндэсний шигшээ баг өнгөрсөн 2.5 жилд юу сурснаа Киргизийн багт үзүүлнэ. Бөмбөг эзэмшиж, жигүүрээ сольж, хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ" гэсэн юм. Манай шигшээ багийн хувьд хэд хэдэн давуу тал байгаагийн эхнийх нь ѳѳрсдийн талбай, үнэнч хѳгжѳѳн дэмжигчид.Мөн хуудасны улмаас Японтой хийсэн тоглолтыг ѳнжсѳн С.Ганхуяг энэ тоглолтод оролцох боломжтой. Дөрөвдүгээр байртаа өндөрлүүлбэл "Плэй Офф" тоглолт хийж Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд орох эсэхээ шийдэх юм. Дан ганц ДАШТ бус Ази тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ багийн залуус тоглолт бүрээс эерэг үр дүнтэй гарч ирэхийн төлөө хичээж, эх орныхоо төлөө зүтгэж яваа билээ. Эх сурвалж: www.polit.mn
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 1 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 1 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цаг 46 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

14 цаг 29 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

16 цаг 46 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

16 цаг 53 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

20 цаг 39 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

20 цаг 46 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

21 цаг 33 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

23 цаг 18 мин