Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байна

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байна П.Амгаланбаяр Үндэсний статистикийн хорооноос  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний есөн сарын статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.  Уг үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний  үнэ улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй,өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна. Энэ өсөлтөөр мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 37.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.4 өссөн нь нөлөөлжээ.  Харин өмнөх оны эцсээс инфляци 5.4 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ  11.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээр  4.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн  үнэ дүнгээрээ  2.5 хувиар өссөн нь  голлон нөлөөлсөн байна. Өмнөх сараас өөрчлөлтгүй гарахад  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ буурсан ч орон сууц, ус ,цахилгаан, хийн болон бусад түлш, хувцас, бөс бараа, гутлын бүлэг болон согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ.  Хэрэглээний  бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны есөн сард  өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 6.0 хувь, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсчээ. Улаанбаатар хотод хэрэглээний бараа өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн  үнэ 18.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 13.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 13.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 3.4 хувь, эм тариа, эмнэлгийн  үйлчилгээний бүлгийн үнэ 5.4 хувиар өссөн нь нөлөөлсөн үзүүлэлт гарчээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 58 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 37 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06