Мастеруудын аваргаас Н.Баатар, Д.Бумбаяр нар алт авлаа

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН Гүржийн нийслэл Тбилис хотноо чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд болж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.  “С” ангиллын 70 кг-д “Тулгат” клубийн тамирчин, спортын мастер Н.Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Д.Бумбаяр  түрүүлж алтан медаль хүртлээ. Н.Баатар 2016 онд мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Харин Д.Бумбаяр Мастеруудын ДАШТ-нд анх удаа зодоглож Герман, АНУ, Казакстан, Гүржийн бөхчүүдийг ялж аварга болов. “С” ангиллын 130 кг-д мастеруудын ДАШТ-ий гурван  мөнгө, долоон хүрэл медальт  ОУХМ Ш.Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Г.Баасансүрэн хүрэл медаль хүртлээ. Мастеруудын ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр “Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медалийн эзэд болсон билээ. Эх сурвалж: www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 26 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 5 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06