1200 автобусыг концесс нэрээр  оруулж 240 орчим тэрбум төгрөгийг завших гэж байна гэв

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Монголын аж үйлдвэрийн зөвлөл”, “Монгол машин мегастрал”, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооноос  “Үндсэний мэдээллийн төв”-д өнөөдөр /10:14 цагт/ мэдээлэл хийсэн юм. “Монгол машин мегастрал” компанийн инженер М.Гэрэлчулуун “Эрх баригчид концесс нэрээр Mонголчуудын ажлын байрыг булаан авч байна. Төсвийн худалдан авалтын хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Ирэх оны төсвийг хоёр их наяд төгрөгөөр алдагдалтай баталсан. Монгол Улс 43 тэрбум төгрөгийн төсвийн худалдан авалт хийдэг. Эх оронч худалдан авалтыг төрийнхөн өөрсдөө хэрэгжүүлэхгүй байна. Төрийнхөнтэй тооцоо хийхээр АТГ, Шүүхэд өгдөг ч шийдвэрлэгдэхгүй байгаа учраас ард түмэн тооцоо бодох хэрэгтэй. Одоо 1200 цахилгаан автобусыг БНХАУ-аас оруулж ирэх гэж байна. МАН 2016 оны сонгуульд оролцохдоо Үндсэний үйлдвэрлэлийг дэмжиж Улаанбаатарын нийтийн тээвэрт монгол инженерүүдийн хийсэн 400 автобусаар парк шинэчлэл хийнэ  хэмээн амлаж байсан. Гэтэл өнөөдөр Хятадаас нэг нь 711.600 мянган төгрөгийн үнэтэй 1200 цахилгаан автобусыг 854 тэрбум төгрөгөөр авахаар ирэх оны төсөвт суулгасан. Бидний үйлдвэрлэсэн автобус нэг бүрийн үнэ нь 510 сая төгрөгийн үнэтэй. Концесс нэрээр дундаас нь 240 тэрбум төгрөгийг эрх баригчид цавчих гэж байна. Манай автобусыг багтаамж сайтай,  эко, дэлхийн стандартад тохирсон гэж үнэлсэн. Нийслэлчүүд ая тухтай, дулаахан, стандартын шаардлага хангасан гэсэн үнэлгээ өгч одоо ч үйлчилгээнд явж байна. Гэвч парк шинэчлэлд гурван компани тендерт орж  нэг компани шалгарсан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Харин тэр компанийг бүртгэлээс хайгаад олоогүй. Эрх баригчдын цүнхэн дэх компани бололтой” гэсэн юм. 854 тэрбум төгрөгөө гадагш өгөлгүй дотоодын ЖДҮ-ийг дэмжсэн бол 3000 хүний ажлын байр нэмэгдэж уг үйлчилгээг дагасан үндсэний үйлдвэрүүд хөгжих байв. Гэтэл сонгуулиар амласан амлалтаасаа ухарсан ийм намд ард түмэн итгэх хэрэггүй гэлээ. Залуу инженер н.Болорсүх “Би залуу хүн, мэргэжилдээ хайртай учраас 19 настайгаасаа эхлэн 14 жил автобус угсарч 70 гаруй төрлийн тээврийн хэрэгслийг  Монголд үйлдвэрлсэн. Төр, засаг залуу үеийн бидэнд халгаатай бодлого явуулж байна. Манай салбарт намын нөлөөлөл бий болсноор мэргэжлийн бус хүмүүс удирдах албан тушаалд дэвшиж  бидний бүтээсэн автобусыг үгүйсгэж Хятадаас автобус оруулж ирэх гэж байна. Бид 20 ширхэг эко автобус үйлдвэрлэсэн. Гэтэл санаатайгаар буруу ташаа мэдээлэл явуулж бидний бизнесийн нэр хүндэд халдсан. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар намын томилгоогоор ирсэн н.Цолмон гэгч монгол инженерүүдийн хийсэн автобусыг газар дээр нь үзэлгүй Хятадаас туршилтын нэг автобус оруулж ирсэн. Одоо 1200 автобус дээр нэмж сургуулийн хүүхдийн 250 нийт 1450 автобус оруулж ирэх гэж байна. Засгийн газар, Үндсэний үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээ зөрчиж ард түмний татварын мөнгийг гарын салаагаараа урсгаж байна” гэлээ. Жолооч нарыг стандартын шаардлага хангаагүй техник хэрэгслээр үйлчилгээ үзүүлсэн гэж 10-150 мянган төгрөгийн торгууль тавьдаг гэж Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар хэлж байлаа. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 28 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 7 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 7 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06