Хар салхины улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 19-д хүрчээ 

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японд сүүлийн 60 жил тохиогоогүй Хагибис хар салхины улмаас нас  барсан иргэдийн тоо 19 хүрээд байна гэж “NHK телевизээс мэдээллээ. Эрх баригчид амь үрэгдсэн хүмүүсийн тоог тогтоохоор ажиллаж байна. Тиймээс  нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж мэдэгджээ. Энэ мэдээллийн өмнө хар салхины улмаас  14 хүн амь үрэгдэж, 149  хүн шархдаж гэмтсэн, 30 гаруй хүн сураггүй алга болсон гэж мэдээлсэн юм. Тодруулбал, Токио хотыг  тойрон оршдог Чиба, Гунма, Канагава, Фукушима мужид 19 хүн амь үрэгдсэн ажээ. Тэдний дотор 60 гаруй насны нэг эрэгтэй хүнийг Кавасаки мужаас олсон  байна. Хүчтэй борооны улмаас Нагано муж дахь гол үерлэж эргээ хальсан. Мөн Чикума голын ойролцоох зарим байшин усанд автсан байна. Харин үерийн уснаас зугтаж байшингийнхаа дээвэр дээр гараад байсан нэг хүнийг нисдэг тэргээр очиж авчээ. Японы эрх баригчид орон даяар зургаан сая гаруй хүнийг  орон гэрээ орхин нүүх тушаал, мэдэгдлийг хийсэн.  Одоогийн байдлаар 160 хүн шархдаж гэмтсэн байна. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга байгалийн гамшгийн улмаас 376 мянга гаруй байшин цахилгаангүй болоод байна. Мөн Нагано мужид 160 гаруй хүн үерийн улмаас настай хүмүүс амьдардаг барилга дотор гацаад байна гэж мэдэгджээ. Сайтама мужид 260 ахмад настан үерийн улмаас гацаад байгаа аж. “ NHK телевиз хүчтэй борооны улмаас  зүүн хойд нутгийн 14 голын түвшин эргээ давж халина. Мөн 14 мянган байшин, барилга  ундны усны нөөцгүй болоод байна гэж  мэдээлсэн байна. Ерөнхий сайд Шинзо Абэ  дахин иргэд амь үрэгдэх боломжоос зайлсхийхийн тулд  27 мянган цэргийг аврах ажиллаггаанд оролцуулна гэв. Түүнээс гадна  хар салхи, үерийн улмаас орон даяар учирсан бүх гарз хохирлыг  хурдан нөхөн сэргээхийн тулд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2019.10.14 №203 (6170)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 29 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 8 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06