Монголчуудын эрх чөлөөний дуудлага “Харанга”-ын 30 жилийн түүх

2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
    Б.ДОЛЖИНЖАВ “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Харанга-30” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Сэнгэраги арт галерейд боллоо. Монголын рок, попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, тоглолтын хувцас, хөгжмийн зэмсгүүдийг дэлгэжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаярын санаачилсан “Харанга” хамтлагийн ойн баярт зориулсан үзэсгэлэнд рок поп хөгжим болон хөгжмийн урлагийн ноён оргил болсон нэрт уран бүтээлчид ирсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр үзэсгэлэнг нээн “Хоёр жилийн өмнө зураачид урлагийн уран бүтээлчдийг зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж байсан. Тэр үзэсгэлэнд “Харанга” хамтлагийнхныг зурсан зураг олон байсан учраас энэ үзэсгэлэнг гаргахаар шийдсэн. Өмнө нь хамтлагийн уран бүтээлийн үзэсгэлэн гарч байсныг 50 гаран наслахдаа би үзээгүй. “Харанга”-ын 30 жилийн хугацаанд тоглолт, клипэндээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл тавигдсан  “Харанга”-ын музейн эхлэл гэж хэлж болохоор гайхалтай үзэсгэлэн болж байна. Магадгүй “Харанга” 40, 50 жил уран бүтээлээ үргэлжлүүлэн тэдний музей гэж гарах байх” гэсэн юм. Харин төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Харанга” хамтлагийнхан бол  анхдагчид гэж хэлж болно. Эрх чөлөөний дуу хоолой “Харанга”-аар дамжиж нийгэмд хүрч 1990-ээд оны шинэчлэл бий болсон гэж боддог. Яагаад гэвэл симфони оркестрын хөгжимчид миний бичсэнийг тоглох учраас хагас эрх чөлөөтэй хүмүүс. Харин Харангынхан бол өөрсдийн хүссэн дууг зохиодог учраас эрх чөлөөт хөгжмийн ертөнцийн хүмүүс. Тиймээс  тэднийг монголчуудын эрх чөлөөний дуудлага гэж үзэж болно.  Европын рок хөгжмийг английн хэдэн залуучууд толгойлсон шиг Зүүн хойд Азид рок хөгжмийг толгойлсон нь Харанга хамтлаг байгаа юм. XXI зууны үед монголын рок хөгжмийн сонгодог дэг жаягийг дараагийн үедээ үлдээж байгаа сонгодог дэгийн эзэд нь тэд. Монгол Улсын анхны хөгжмийн салбарын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав уран бүтээлчдийн хөргийг хамгийн анх удаа зурсан нь “Харанга”-ын Лхагваа байсан. Хөгжмийн салбарт рок ямар үнэ цэнтэй байгааг Лувсаншарав гуайн тэр уран бүтээл харуулсан. Хэдхэн жилийн өмнө попын хаан Жексоны өмсөж байсан нэг нөмрөг нь хэдэн зуун сая ам.долларын үнэд хүрсэн. 50, 100 жилийн дараа өнөөдөр дэлгэсэн “Харанга” хамтлагийнхны энэ хувцас асар их үнэд хүрэх болно” гэлээ. Үзэсгэлэнгийн үеэр тэдний зурагтай мэндчилгээ, наалт, түлхүүрийн оосор гэсэн бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалсан юм..Тэд 30 жилийн ойн “Замд гаръя” тоглолтоо энэ сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийнэ.  “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг”, “Best of Haranga” , “Бодлын тэнгис” , “Ертөнцийн өнгө” цомгуудаа дахин хэвлүүлэхээр болсон билээ. Эх сурвалж :www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 26 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 6 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06