“Монголын нууц товчоо” торгон судар Монголдоо үлдээсэй

2019-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Үл-Олдох “Монголын нууц товчоо” монголчуудын  төдийгүй  хүн төрөлхтний сод бүтээл болохыг дэлхий нийт нэгэнт баталчихсан учраас олон хэлбэл улиг болох биз. Цаасан дээр бэхээр бичиж үлдээсэн цадиг түүхээ бид өчнөөн янзаар урлаж, барлаж хэвлүүлсэн. Өчнөөн нь  мянгаар хэвлэж,  айл өрх бүрт хүргэж  хойморт нь  залсан. Харин өнөө цагт хүн болгоны зүрх сэтгэлийг омогшоон хөглөж, монгол бахархлыг бадраан дархалж буй хосгүй бүтээл бол яахын аргагүй “Монголын нууц товчоо” торгон судар юм. 180 метр урт  торгон дээр есөн эрдэнийн утсаар шаглаж хатгамалдсан цорын ганц гайхалтай бүтээлийг нэг гэр бүл 10 жилийн турш оёсон. Энэ бол Хон Хэрээдийн Энхбат хэмээн бидний нэрлэж, ярьж заншсан зохиолч, сэтгүүлч Банзрагчийн Энхбатынх билээ. Өнгөрсөн зун Эзэн Чингис хааны төрж өсч, төр улсаа цоглоон  байгуулсан  түүхт  нутаг Хэрлэнгийн Хөдөө аралд  21 аймгийн яруу найрагчид чуулах үеэр  “Монголын нууц товчоо” торгон судрыг дэлгэн олон нийтэд толилуулсан юм.  Омогших, огших,  гүн хүндлэл, гэгээн бишрэл, түүх, соёлоороо бахархан гайхуулах олны халуун алган дээр торгон судар бүтэн өдөржин  дэрвэсэн билээ л. Ийм гайхалтай бүтээлийг зориглон бүтээсэн тухайгаа  зохиолч, сэтгүүлч Б.Энхбат гуай цөөн үгээр товч тодорхойлж байсан даа, одоогоос хэдэн жилийн өмнө. Тэр нь нэгдүгээрт,    “Монголын нууц товчоо”-г уран хатгамлаар бүтээснээр монгол хүн бүрийн үндэс угсаа, өвөг дээдсийн түүх цадигаараа бахархах эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэх үндэсний үзлийг нь сэргээн бадраахыг зорьсон. Хоёрдугаарт, хүн төрөлхтөний өнгөрсөн үеийн түүхэн дэх хамгийн том, хамгийн агуу, хамгийн үнэтэй номуудыг хийж бүтээж байсан үеийг өнөө цагийн монголчууд бас дахин баталгаажуулж, манай дэлхийн бахархал болсон үзэгдлүүдийг бүртгэн тэмдэглэдэг "Геннисийн ном"-онд орох шинэ бүтээл бий болгох хүсэлтэй. Гуравдугаарт, түүхт бүтээлийг  XXI  зууны хүн төрөлхтөнд дахин алдаршуулах, үүгээр уламжлуулан орчин үеийн Монгол улс, Монголын түүх, утга зохиолыг дэлхий дахинд сурталчилах чин эрмэлзлэлтэй. Дөрөвдүгээрт,  "Монголын нууц товчоо" торгон судрыг  монгол оронд  ирэх төлөөлөгч, жуулчдад эртний Монголын уран зохиолын үнэт өв, Монголын түүхийн эх сурвалж бөгөөд дэлхийд ганц хийгдсэн бүтээлийн хувьд бахархан үздэг бүтээл болгох зорилготой” гэжээ. Тэгвэл бүтээл бий болоод зогсохгүй  олныг омогшоон, хүн бүрийн сэтгэл зүрх, оюун санаанд нэгэн шинэ  тэсрэлт болж, үзсэн харсан болгоныг  “байлдан дагуулаад эхэлжээ. Харин Б.Энхбат гуай “Би ганцаараа бариад явж чадахгүй учраас тэр бүр дэлгэж чадахгүй юм. Гэхдээ аль болох олон хүнд үзүүлэхсэн гэж боддог” гэж байсан. Түүний гэр бүлийнхээ хамтаар урлан  бүтээсэн  “Монголын нууц товчоо” торгон судар бол хосгүй бүтээл. Гэтэл Монголын төр  энэхүү гайхалтай бүтээлийг үнэлээд авчихсангүй. “Үндэсний төв номын сан”-даа ч  залчихсангүй.  Өнөө хэр нэг айлын хойморт хадгалагдаж ирлээ. Сураг сонсоход, ОХУ-ын халимаг, тува, буриад зоноос, өмнөд хөршид суугаа өвөрмонголчуудаас, АНУ, Япон гээд дэлхийн өнцөг булан бүрээс  өндөр үнээр авъя гэсэн саналууд ирдэг юм билээ. Монгол хүний ур ухаанаар шингэсэн торгон сударт  уран хатгамал буюу зээгэн  хатгамал бүхий 18 зураг,  зээгт наамлаар урласан 45  зураг, 40 гаруй  төрлийн оёдол шингэсэн, энэ нь бидний өв уламжлал, соёлын бас нэгэн түүх.  Эндээс   хэв маяг хөөцөлдсөн, ашиг, нэр олох гэсэн ажил биш, түүхээ үлдээх өв гэдэг нь харагдана. Бас түүнийг бүтээсэн  Б.Энхбатын гэр бүлийнхний  торгон судраа  өндөр үнэ амласан нэгэнд зарчихалгүй Монголдоо байлгаж, өнөө хүртэл аль болох олон хүнд үзүүлэх гэсэн хичээж яваад нь талархнам.  Гэвч хэдий хугацаанд нэг айлын  гэрт хадгалагдах билээ.  Монголын төр анхааралдаа авч  нүдээ нээж, чихээ онгойлгоосой.  XXI зууны хосгүй бүтээл  “Монголын нууц товчоо” торгон судар  Монголдоо үлдээсэй.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 29 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 8 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06