Австрийн зохиолч нобелийн эзнээр тодорлоо

2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН Шведийн нийслэл Стокхолм хотноо энэ сарын 7-нд Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хими, анагаах ухаан, уран зохиолын салбарын эрдэмтэд тодроод байна. Энэ оны уран зохиолын салбарын Нобелийн эзнээр Германд төрсөн Австрийн зохиолч Петр Хандке тодорчээ. Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь өнгөрсөн болон энэ оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодорсон юм. Өнгөрсөн оны Нобелийн шагналтнаар Польшийн зохиолч Ольга Токарчук тодорлоо. Америкийн эрдэмтэн Жон Гуденоф, Их Британийн эрдэмтэн Стэнлий Уиттинхэм, Японы эрдэмтэн Акира Ёшино нар “лити-ион цэнэг хураагуур” буюу гар утасны батерей бүтээж энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эзэн боллоо. Шагналыг өчигдөр Стокхолм хотод гардуулсан юм. Эдгээр хөнгөн, дахин цэнэглэдэг зай хураагуурыг гар утас, зөөврийн компьютерээс эхлээд цахилгаан хөдөлгүүртэй машинд хүртэл ашигладаг болсон. Мөн сэргээгдэх эх үүсвэр болох нар, салхинаас их хэмжээний эрчим хүчийг хадгалах боломжтой гэж Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо мэдэгджээ. 97 настай Гуденоф нь хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн болж байна. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнаар АНУ-ын хоёр, Их Британийн нэг эрдэмтэн тодорлоо. Тэд “Эсүүд хүчилтөрөгчийн агууламжийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд дасан зохицдог механизм”-ыг нээсэн учир Нобелийн шагналыг хүртсэн юм. Энгийн жишээ дурдахад хэт бариу хувцас өмсөх үед цусны судаснууд дарагддаг гэдгийг тэд нээжээ. Хамгийн сүүлд 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Япон гаралтай англи хэлтэй зохиолч Казүо Ишигүро хүртсэн билээ. Тухайн үед зохиолч Казүо Ишигүрог идэр залуухан Нобелийн шагналтан хэмээн тодорхойлогдож байлаа. Энэ жил Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу 900 мянга гаруй ам.доллар дагалдана. Энэ удаа Нобелийн шагналд “Хаан ширээний тоглоом”-ын зохиолч Жорж Р.Р Мартин, Хятадын зохиолч Үй Хуа нар шинээр нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаж байна. Энх тайвны шагналтныг өнөөдөр, эдийн засгийн салбарын Нобелийн шагналтыг ирэх даваа гаригт зарлана. Эх сурвалж: Зууны мэдээ сонин  2019.10.11 №202 (6169)

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 50 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06