Смитийн залуу хувилбар буюу Жемини төсөл

2019-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд Дэвид Бениофф, Рэй Уильям нар кино зохиолыг нь бичсэн “Gemini Man” зөгнөлт, тулаант, драмт төрлийн киноны найруулагчаар Тайванийн найруулагч Энг Лиг ажиллажээ. “Парамуант Пиксчерс” продакшны бүтээлд жүжигчин Билл Смит, Клайв Оуэн, Мэри Элизабет нар тоглосон байна. Кинонд АНУ-ын Засгийн газрын хөлсний алуурчин байсан Генри Броганы тухай өгүүлнэ. Тэрээр нас ахисан хойноо байгууллагынхаа нууцыг олон жилийн дараа мэдэж авна. Ингэснээр Генри Броган түүнийг аз жаргалтай байлгах бүхнийг булаасан энэ ажлыг орхих санаа төрдөг. Гэвч тэрээр түүний араас шаргуу хөөцөлдөж байгаа залууг өөрийнх 30 насаар дүү хувилбар нь болохыг олж мэднэ. Ингэснээр өөртэйгөө болон ихрийг нь бүтээсэн хүмүүстэй тэмцдэг киноны гол хэсгийн зураг авалтыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 27-нд АНУ-ын Жоржиа муж, Колумби улсын Картаген мужид авчээ. Харин зураг авалтын дараагийн хэсгийг өнгөрсөн жилийн тавдугаар сард Унгарын нийслэл Будапештийн Сеченийн халуун рашаанд авсан байна. Кино найруулагчид Уилл Смитийн залуугийн дүрийг бүтээхийн тулд цаг хугацааг ухраан 1980 оны дүр төрхөнд нь оруулахын тулд залуужуулдаг технологийг ашиглажээ. Уилл Смит “Би одоо 50 настай. 23 настай өөрийгөө энэ киноноос дахин харах нь инээдэмтэй байлаа. Учир нь би энэ насан дээрээ энэ зэргийн туршлагатай эсвэл энэ дүрд тоглоход бэлэн биш байсан” гэв. Кино найруулагчаар ажилласан Энг Ли “Шинэ дижитал технологийн тусламжтайгаар залуу, хөгшин хоёр Уилл Смитийг киноноос харж чадах болсондоо биш. Мөн түүхийг гүнзгийрүүлэн судлах боломж олгож байгаад баяртай байна гэжээ. Нас ахисан нууц ажилтан Генри Броган түүний үйл хөдлөл, үйлдэл бүхнийг мэддэг залуу хувилбартайгаа хэрхэн тэмцэхийг харуулах энэ кино ирэх сарын 8-нд “Тэнгист”, 11-нд “Өргөө” кино театрт гарна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.10 №201 (6168)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 29 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 8 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06