“Тэнгэр шиг бай” дуу 11 жилийн дараа сонсогчдод хүрлээ

2019-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН Гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа 15 дахь бүрэн хэмжээний “Тэнгэр шиг бай” тоглолтоо ирэх сарын 8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлэгт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая зохион дуу болгожээ. Энэ нэрээр тоглолт болон цомгоо нэрлэж фэнүүддээ хүргэх гэж байна. Тэрээр “Бид Монголын рок поп урлагийн тоглолтын хөгжлийг урагшлуулах юмсан гэж хичээж байна. Монголын нэрт яруу найрагч, цогтой тэмцэгч О.Дашбалбар агсны 1990-ээд оны үед хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая зохиож 11 жилийн өмнө дуу болсон. Аливаа уран бүтээл өөрийн амин чанартай байдаг. Энэ  дууны амин чанар  дэндүү  өндөр босготой учраас олон жилийн дараа уран бүтээл болж гарч байна. Эцэг нь хүүдээ захьсан хатуу сургааль, алдах үед ташуур болдог үгийг тоглолтоороо дамжуулан олон хүнд хүргэхийг зорилоо. Энэ дууг сонсоод хүмүүс ухаарч, урам зориг, эрч хүч аваасай гэж хүсч байна. Бүх зүйл өөрийн тогтсон цаг хугацаатай байдаг шиг энэ тоглолт өөрийн болох ёстой цаг хугацаандаа болж байгаа гэж бодож байна” гэсэн юм. “Гайхамшигт үдэш”-ээс хойш 10 жилийн дараа хийж буй асч дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухаан суусан ид үе гэсэн хүний амьдралын гурван үеийг илэрхийлсэн түүний  тоглолт гурван цаг үргэлжилнэ. Т.Ариунаа бол зүрхээрээ дуулдаг дуучин Хэвлэлийн бага хуралд Ардын жүжигчин Н.Сувд, “Тэнгэр шиг бай” дууны зохиолч Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал Л.Балхжав, Соёл-Эрдэнэ хамтлагийн ахлагч Г.Жаргалсайхан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ү.Хүрлээ, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Т.Бархүү болон тоглолтыг зохион байгуулж буй уран бүтээлчид оролцсон юм. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Хүний сэтгэлийн шаналан дээр суурилж гарсан бүтээл тэр цаг үеийнхээ тод гэрэл нь болж байдаг. Тиймдээ ч гавьяат жүжигчин Ариунаагийн энэ удаагийн тоглолт дотоод сэтгэлийнх нь шаналал, эмзэглэл, нийгэмд хүргэх гэсэн том хашгираан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ цаг мөчид “Тэнгэр шиг бай” дуу, шүлэг, ая бидэнд олон зүйлийг ухааруулна гэдэгт итгэлтэй байна. Дууны характер, дотоод ертөнц, хэлэх гэсэн мессежийг бие, тархиараа мэдэрч, зүрх сэтгэлээрээ дуулдаг ховор дуучдын нэг нь Ариунаа юм. Олон кино, жүжгийн дуун дээр бид хамтран ажиллаж байсан. “Үл таних эмэгтэй” киноны дууг дуулахын өмнө “би зохиолыг нь бүтэн уншчихаад шийдвэрээ гаргая” гэж хэлсэн. 14 настайдаа анхны хайртайгаа учирсан охины сэтгэл зүй, хүсэл тэмүүллийг гаргах гэж гурав хоног зохиолоо уншаад хоолойндоо орж байсан хариуцлага, сахилга баттай дээшээ тэнгэр рүү тэмүүлэгч эмэгтэй” гэсэн юм. Харин жүжигчин Т.Бархүү тоглолтод оролцож Т.Ариунаатай хамтарсан “Чамдаа уусна” уран бүтээлээ шинэчлэн дуулах юм байна. Дэлхийн хэмжээний тайз засал, шинэ хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтээрээ дамжуулан тэрээр дайчин, ассан, эрч хүчийг үзэгчдэд мэдрүүлэхээр бэлджээ. Нэгдүгээр хэсэгт 1990-ээд оны хит дуунууд орчин цагийн өнгө аясыг илэрхийлсэн цоо шинэ хэв маягтайгаар дуулагдана. Тоглолтын эхлэл хэсгийг сүүлийн үед олонд танигдаж буй шинэ залуу уран бүтээлчид хамтран хийж байгаагаараа онцлог юм. Харин хоёрдугаар хэсэгт дуучин Т.Ариунаа ид гялалзаж байх үедээ гаргасан шилдгийн шилдэг 18 дуугаа хүргэнэ. Тэрээр тоглолтоо монгол ахуйг илэрхийлсэн дуунуудаар төгсгөхөөр төлөвлөсөн байна. Энэ үеэр тэрээр өөрийн брэнд логотой болж буйгаа танилцуулсан юм. Дэлхийн алдартай дуучид өөрийн онцлог шинж чанарыг илэрхийлсэн логотой байдаг. Тэгвэл дуучин Т.Ариунаагийн лого ассан, амьд, дайчин чанарыг илэрхийлжээ. Эх сурвалж www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 29 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06