Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэгүй олгоно

2019-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өнөөдрийн /10.09/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Тэрээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна.  Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн" гэв. Түүнчлэн сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сар бүр шинжилгээ хийж байгаа хэмээн тэрээр мөн мэдээллээ. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа юм.  Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд олгох санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийж гаргахаар болжээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 31 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 10 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 10 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06