Палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатаны онцлох 10 эшлэл

2019-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.Оюун “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатаныг урьсан. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна. -Инновацийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжиж байж түүнийг цааш нь ашиглах техник технологи нь хөгжих ёстой. -Эртний сээр нуруутнууд ямар байсан юм гэдгийг харж байж өнөөдөр бид яагаад ийм болчихоод байгаагаа ойлгох ёстой юм байна. -Сээр нуруутны палеонтологи гэсэн энэ салбар маань өсч хөгжиж байгаа. Үүн дээр нэмэх нь олон сая жилийн өмнө буюу 70, 100 сая орчим жилийн өмнө манай дэлхий дээр юу болсон нь их сонин шүү дээ. -Монголоос олдсон амьтад өөр тивээс олддоггүй. Үүнийг судалж байж бусад амьтны хөгжлийг нь гаргаж авдаг учраас манай орноос олддог амьтад нь нэлээд том түлхүүр олдвор болдгоороо онцгой. -Монголын палеонтологичдыг чадваргүй гэж хэлэхгүй. Бид дэлхийтэй ижилхэн судалгаа хийдэг. Дэлхийд юу хийж байна бид тэр бүгдийг хийж чадна, мэднэ. -Монголд цөөхөн палеонтологич байна. Энэ их нөөц, баялаг боломж дээр цөөхүүлээ байдаг. Аль болох олуулаа болох хэрэгтэй. Олуулаа байж хүчтэй, хөгжих хэрэгтэй. -Хүн оюунаараа олсон хөдөлмөр хамгийн ариухан, үнэтэй. Судлаач хүн шинжлэх ухааны төлөө золиос гаргадаг. Бидэнд цаг, нар гэж байдаггүй. -Бид юу хийгээд өнгөрчихөв гэдгээ дүгнээд харчих хэрэгтэй. Одоо юу болоод байна вэ гэдэгтээ бас дахин нэг дүгнэлт хийгээд цаашаа яах вэ гэдгээ заавал ярих ёстой. -Манайхан олдвор оллоо гэхээр шууд үзмэрт тавина гэж буруу ойлгодог. Нэг олдвор оллоо гэхэд эхлээд судална. Хамгийн гол нь энэ судалгаа хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. -Олдворуудыг авахын өмнө гар хүрвэл шинжлэх ухааны ач холбогдлоо алддаг. Бид чинь мэдлэг үйлдвэрлэх ёстой хүмүүс тэндээс ямар ч мэдээлэл авч чадахгүй болж байгаа юм. Ганц авч чадах зүйл нь гадна талын хэлбэрийг нь хараад, музейн үзмэрт тавих болдог. Эх сурвалж www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

22 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

22 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06