
[caption id="attachment_72294" align="aligncenter" width="1728"]
“360” аппликэйшний хянах өрөөны маш олон тооны дэлгэцэн дээр дэлхийн бүх улсын хакер хийж буй үйлдлүүд улаан цэгээр тэмдэглэгдэн гарах бөгөөд компанийн ажилчид дохио илэрсэн дариуд нь таслан зогсоох арга хэмжээ авч байлаа[/caption]
Б.Намуунтамир
Дорно дахиныг Хятадын технологийн хурдацтай хөгжил дэвшил донсолгож айдас болгоомжлол, сониучирхлын аль алиныг дагуулан, тэрбум гаруй хүн ам бүхий аварга том зах зээл, өөр хаана ч байхгүй ажиллах хүч нь өөрийн эрхгүй сонирхлыг минь татаж байлаа.
Шинэ эрин үеийн том дата, зохиомол оюун ухаан техник технологийн боловсон хүчнээс эхлээд энэ улсын дүр төрх урьдын бидний төсөөлдөг Хятадаас тэс ондоо болжээ. Хятад улс маш олон салбарт эрчимтэй ажиллаж, дэлхийн дэвжээний төв рүү цагтай уралдан тэмүүлж байна. Хятадын засгийн газар 2030 он гэхэд дотоодын хиймэл оюун ухааны салбарыг үсрэнгүй хөгжүүлнэ гэж тооцоолжээ. Тодруулбал тус улс 2020 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт бусад орнуудтай ижил хэмжээнд хүрч, 2025 онд гүйцэж, 2030 он гэхэд энэ салбарын инновацийн төв болох зорилго тавьсан байна.
TikTok-той өрсөлдөж буй “Куайшоу” компанийн төв оффистой танилцсан юм. 700 сая хэрэглэгчтэй, 18 тэрбум долларын үнэлгээтэй компани Google X-тэй өрсөлдөх зорилготой ажиллаж байгаа аж.[/caption]

БНХАУ хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлнэ
Мөн CNN агентлагийн мэдээлснээр Хятадын Baidu, Tencent компаниуд хэдийнэ АНУ-д хиймэл оюун ухаан хөгжүүлэх төвүүдээ нээжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг компьютеруудыг ашиглаж буй БНХАУ одоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн бусад орнууд гэхээс илүүтэйгээр АНУ-ыг гүйцэх зорилго тавьсан нь энэ аж. БНХАУ-ын Бээжин хотын Куайшоу, 360 групп, Чиналко гэх мэтчилэн технологийн өндөр хөгжил дэвшилтэй танилцсан сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Юун түрүүнд бидний хамгийн сайн мэдэх гар утасны “360” аппликэйшний төв оффистой танилцсан юм. Энэхүү групп нь 2017 онд нээгдсэн бөгөөд өдгөө Хятадад 650 сая гаруй хэрэглэгчтэй олон улсын интернэт ашиглагчдын хакерыг хянах, түүнээс урьдчилан сэргийлдэг аппликэйшн юм. Энэ групп Хятадын зах зээлийн 7.5 хувийг дангаараа эзэлдэг. Бидэнд группээ танилцуулж байх хооронд хянах өрөөны маш олон тооны дэлгэцэн дээр дэлхийн бүх улсын хакер хийж буй үйлдлүүд улаан цэгээр тэмдэглэгдэн гарах бөгөөд компанийн ажилчид дохио илэрсэн дариуд нь таслан зогсоох арга хэмжээ авч байлаа. Энэ үед Монгол Улсын нутаг дэвсгэрт хоёр ч хакерын дохио илрэв. Энэ компани хүүхдийн аюулгүй байдалд илүүтэйгээр анхаарал хандуулан хиймэл оюун ухаант төгс бүтээлүүдээ Хятадын зах зээлд төдийгүй, гадагшаа гаргаж байгаа аж. [caption id="attachment_72295" align="aligncenter" width="750"]